Thursday, April 2, 2009

УДАМ УГСААГАА МЭДЭЖ ЭРХЭМЛЭЖ ЯВЦГААЯ

Монгол гэр бүлийн хөгжил, төлөвлийн асуудал нь манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байна.
• Гэр бүлийн бүтэц, харилцаа, нийгмийн үүрэг, өрхийн аж ахуйн бүтэц, өрх гэрээ хөтлөн авч явах арга барил өөрчлөгдөж байна.
• Гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эмээ өвөө болох нас залуужих боллоо.
• “За яахав манай хүү тэгж байгаад болчихно доо“ гэдэг үзэл тохирохгүй боллоо.
• Гэр бүл салалт, хожуу гэрлэлт, дахин гэрлэлт нэмэгдэх төлөвтэй.
• Гэр бүлд нөлөөлөгч гадаал ба дотоод хүчин зүйлүүдийн ач холбогдол нэгэн адил өслөө.
• Хотын гэр бүлүүд голдуу хоёр үеийнхээс бүрдэх болж байна.
• Хүүхэдтэй харилцах харилцаа өөрчлөгдөхийн хамтад хүмүүжүүлэх арга нь зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай боллоо. Энэ нь жам юм.
Гэр бүлийн угийн бичиг - Хамаатан садны харилцаа
Угийн бичиг хөтлөлт ямар шүү байна вэ?
Бид судалгаандаа эцэг эхчүүд, залсуусын дунд өв уламжлалаасаа суралцах, эрэмэлзлэл ямар түвшинд байгааг авч үзсэн юм.
Тухайлбал :
• Монгол улсын гэр бүлийн тухай хуульд заасан ёс заншил, уламжлалыг гэр бүлийнхэндээ сургах, хэвшүүлэх, дээдлэх үүргээ судалгаанд оролцогчдын 52.8% нь хангалттай сайн биелүүлдэг ажээ.
• Хуульд заасан “айл өрх бүр угийн бичиг хөтлөх“ заалтыг харин хангалтгүй биелүүлж байгаа буюу ердөө 8.2% нь уламжилж ирсэн угийн бичигтэй гэсэн байв.
Гэхдээ өөрийн угсаа гарал, түүх намтрын талаар дийлэнх буюу 77% нь ерөнхийдөө мэднэ гэж хариулжээ. Түүнчлэн цаашид угийн бичгээ хөтлөх бодол ( хотод 52%, хөдөөд 46% ) хотын хүмүүсийн дунд илүүтэй байна.

Та бид ямар дүгнэлт хийвэл зүйтэй байна вэ?
Судалгаанаас үзвэл ах дүү, хамаатан садны холбоо бүдгэрч, зарим талаар мартагдах ч сөрөг тал биай болох хагдлагатай байна. Төрөл садан, хамаатнууд :
• Хотын хүмүүсийн 30%,
• Хөдөөгийнхний 22% байнгын харилцаагүй байна.
Ер нь та бид бие биенээ мэдэх төдий харилцаатай байдаг.
Энэ нь юутай холбоотой бол ?
• Хөдөөнөөс төв рүү чиглэсэн шилжилт,
• Хотжилт, үйлдвэржилт,
• Өөр өөр үндэстэн, ястнууд төвлөрч нэг дор олноор суурьших болж буй,
• Гадаад улс орнуудад иргэд явж ажиллаж, сурч буй зэрэг шалтгаантай.
Тэгэхээр та бидэнд угийн зураг - ( бичиглэл ) - аа тодруулах шаардлага гарч байгаа биз. Эндээс, Ургийн түүхээс Миний ( Би ) ямаршүү хүн болох нь харагддаг.
Бид хойч үе үр удмаа сайн бэлтгэх ёстой
Ургийн, угийн түүхээ мэдэж, өвлөхийн ач холбогдол юу юм бол ?
• Цус ойртохоос сэргийлэх
• Хүн амын дунд ядуурлыг бууруулахад туслах,
• Үүх түүхээ мэдэх, судлан тодруулахад ач холбогдлоо өгнө.
• “Би хэн бэ?“ гэдгээ улам мэдэхэд уг сурвалж болж өгнө.
Угийн бичиг хөтлөхөд гарч буй шинэ санаачилга, шинэ арга хэлбэр :
Угийн бичиг хөтөлж ирсэн өвөг дээдсийн олон үеийнхний уламжлал бий. Гэхдээ энэ нь өөрчлөгдөж байна. Тухайлбал :
• Олон айл өрх угийн бичгээ шинээр хөтөлж, зарим нь тусгай ном болгон хэвлүүлж өөрийн овгийн айлуудад тараан өгч байна.
• Угийн бичгийг компьютер ашиглан хийж байна. Энэ нь зүйтэй.
Угийн бичгээ хуулж хадгална. Шаардлагатай үед нэмэлт хийж баяжуулна.
• Гэрэл зураг, баримт сэлтийг нэмж болно.
• Угийн зураглал, шастирыг хийх бололцоотой.
• Хувилан ах дүү олуулаа авч хадгалж, шаардлагатай үедээ үзэж болно.
• Ураг удмынхаа бахархах, өвлөх сайхан уламжлалаар үр хүүхдээ, хойч үеийнхнийгээ хүмүүжүүлэхэд тус болно.
• Зарим өрх бүлүүд бахархах зүйлээ Угийн бичигтээ тодорхой оруулсан нь дэлгэрүүлмээр зүйл.


“Нээлттэй сургууль“ сонин. 2007. №01

No comments:

Post a Comment