Thursday, April 2, 2009

ХАРЦААР ХҮМҮҮЖҮҮЛЭХҮЙ

Монголчууд барагтай л бол гадны хүний дэргэд хүүхдээ зэмлэдэггүй. Хэрвээ хүүхэд зогсоохоос өөр аргагүй юм хийгээд байвал голдуу эх нь хүүхдийг нүдээрээ зэмлэдэг.
Монгол хүүхэд ижий , аавынхаа харцаар өөртөө хэрхэн хандаж буй, өөрийг нь удирдаж байгааг мэдэрч байдаг уламжлалтай. Хараа нь аль зүгрүү хэрхэн чиглэнэ вэ? тэр зүгт болохгүй юм байхжишээтэй. Хүүхэл багаасаа голдуу ижийнхээ харцнаас айдаг.
Өвөг дээдсийнхээ уламжлалаас үзвэл харц нь:
• Дөлгөөн харц
• Талбиун харц
• Ирмэсэн харц
• Хялайсан харц
• Эргэлдүүлсэн харц
• Инээмсэглсэн харц
• Уурласан харц
• Уцаарлаан харц
• Уйтгарласан харц
• Наалинхай харц
• Хайрласан харц
• Хориглосон харц
• Дуудсан харц
• Чамайг даа гэсэн харц-гээд олон төрөлд хуваагдаж болно.
Эдгээр харцнаас ирмэсэн, хялайсан, уурласан, хориглосон, дуудсан “чамайг даа" гэх харц нь хүүхэд рүү илүүтэй чигдэсэн байдаг.
Гурван настай хүүхэд ижий аавынхаа нүдийг харуулдаж байж тавагтай чихэрнээс авах гэнэ. Нэг удаа авах гэтэл ижийнхээ харцтай тулгарна. Азнаж байгаад ижийнхээ харцыг харуулдаж байж гараа явуултал ижий нь “хориглосон” харцаар харна. Хүүхэд гараа хумин томоотой нь аргагүй болно.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Харц хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөөтэй. Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгох юмуу тайвшируулдаг.
Монголчууд хүүхдээ болохгүй юм хийх, зүггүйтэх гэхэд нь харцаа хүүхэд рүү төвлөрүүлэхэд хүүхэд хийх гэж байсан үйлдлээ больчихдог. Сонин байгаа биз.
Эдгээр нь ижий, аав, том хүний нүднээс гардаг биоэрчим хүч өөрөөр хэлбэл ижий,аавынхаа нүдний харцанд дальдардаг. Үүний учир нь юу вэ? гэвэл том хүн, хүүхдийн эрчим хүчний хамгаалалтай тухайлбал эцэг эх, нас бие гүйцсэн хүнд дархлал нэгэнт тогтсон, бага хүүхэд дархлалыг олоогүй байдагтай холбоотой.
Тэрээр эцэг эхийн харцны эрчимжүүлэх нөлөө дархлал гүйцэл тогтоогүй, хүүхдэд үйлчилж буй хэрэг гэж үзэж болох талтай.
Хуучцуул хүүхдээ Зсар болтол нь хүнээр бүү харуул гэж гэдэг. Ер нь ч Монголчууд төрсөн хүүхдээ нэг cap, гурван cap болтол нь хүнд харуулдаггүй.Харуулахыг цээрлэдэг заншилтай.
Энэ бүгд нь орчин үеийн шинждэх ухааны үздэгээр төрсөн нялх хүүхдэд гурван cap хүртэлх хугацаанд дархлал тогтоогүй байдагтай өөрөө хэлбэл хүүхдээ алив гадны нөлөөлөөс, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдээ эрүүл саруул байлгах гэсэнтэй холбоотой юм.
Тэгэхлээр ижий аавын төдийгүй ах эгч, эмээ өвөөгийн нүдний харцны хөдөлгөөн хүртэл цаанаа тун учиртай байдаг байна.


Улаанбаатар дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 2004.

No comments:

Post a Comment