Thursday, April 2, 2009

ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ЧУХАЛ БОЛЛОО

Монголчууд айл хотонд залуу гэр бүл нэмэгдэхээр төр нэмэгдлээ хэмээн ихээхэн хүндэтгэдэг. Өвөг дээдсийн маань үеэс “Өрх гэр- Төр улс”, ”Төр улс- Өрх гэр” гэсэн сургаалийг эрхэмлэсээр өрх бүлээрээ сэтгэл санаа, амьдрал түвшин байх тэр хэмжээгээр улс орон маань тийм байна гэж үздэг билээ. Улс орон маань хөгжил өөрчлөлтийн үедээ гэр бүлийн асуудлыг анхаарлын төвдөө байлгасаар ирсэн түүхтэй. Монгол Улсын Их Хурал ”Гэр бүлийн тухай хуул”- ийг 1999 онд шинэчлэн баталсан нь чухал зүйл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг санаачлан боловсруулж өнгөрөгч онд Улсын Их Хурлаар батлууллаа. Энэхүү баримт бичигт манай улсын гэр бүлийн ойрын 10-15 жилд шийдвэрлүүлэн хэрэгжүүлбэл зохих асуудлыг тодорхойллоо.
НҮБ- ын Ерөнхий Ассамблейн шийдвэрлэсний дагуу манай улсын Засгийн газраас 2004 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил ” болгох шийдвэрийг гаргаж хэрэгжүүлэх ажилдаа орж байна. Даяарчлалын орчин дахь Монгол гэр бүлийн хөгжил, төлөвшлийн асуудал нь өрөө манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байна. Нийгмийн өөрчлөлт, амьдралын хэв маягтай уялдан гэр бүлийн амьдралд эерэг, сөрөг олон үзэгдлүүд гарах боллоо. Тухайлбал:
Монгол гэр бүлийн өнөөгийн нийгмийн төрх, гэр бүлийн бүтэц, харилцаа, нийгмийн үүрэг, өрхийн аж ахуйн бүтэц, өрх гэрээ хөтлөн авч явах арга барил өөрчлөгдөж байна. Гэр бүлийн харилцааны асуудалд, боловсрол болон хүн ам зүйн хүчин зүйлсийн нөлөөллийн гээд үндэслэл бүхий шинэлэг хандлагын байр сууринаас хандсан судалгаа, дүгнэлт шаардагдах боллоо.
Гэр бүлийн нийгмийн үүрэг өсөн нэмэгдэхийн хэрээр түүний хөгжлийн зүй тогтол, нөлөөлөл гадаад ба дотоод хүчин зүйлүүдийн ач холбогдол нэгэн адил өслөө. Өнөөдөр дэлхийн улс орнуудад ч, манай улсын гэр бүлийн амьдрал, цаашдын төлөв хандлагад ч нийтээр анхаарч ажиллавал зүйтэй олон чухал, эмзэг, нарийн асуудлууд бий болж байна.
Манай улсад гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эмээ өвөө болох нас залуужиж, гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах боллоо. Монгол орны өмнөх нийгмийн үеүдэд өрх гэр дэх өрчлөлт удаан хугацаанд гардаг байлаа. Хууцчуул “За уахав манайхан тэгж байгаад болчихнодоо” гэдэг. Энэ бодол үзэл орчин цагт тохирохгүй болж байна. Арга ч үгүй.

Барууны орнуудад гэр бүлийн өөрчлөлт,шилжилт нэгээс хоѐр зууны хооронд явагджээ. Дэлхий дахинаа гэр бүлүүдийн хэв маяг, хэлбэрт ихээхэн өөрчлөлт орж, нийгэм хөгжихийн хэрээр гэр бүлийн амьдрал өөрчлөгдснөөр байх жамтай боллоо.
Гэр бүлийн сурган хүмүүжил чухал боллоо
Хот орон газар, айлын нєхєр юм уу эхнэр нь эсвэл хоѐулаа гэр бїлээ авч явагийн хувиар ихэнх цагаа ажилдаа зориулдаг онцлогтой.
Ингэхлээр, жишээ нь: өрхийн тэргүүнд нөхөр \эхнэр\, эцэг \эх\ -ийнхээ үүргээ бүрэн гүйцэтгэх цаг зав гардаггүй. Энэ нь эцэг \эх\- гүй юм шиг байдал үүсгэдэг. Ийм нөхцөлд нөхөр \эхнэр\ хүн өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрч байна. Ээж, аав нь их ажилтай бол том хүүхэд нь дүү нараа асардаг. Чухам ийм үед уг айлын хүүхдийн хүмүүжил, төлөвшил нь эхээсээ юу, эцгээсээ юу, эсвэл гэрийн үйлчлэгчээс хамаарах болж байна. Эцэг эхийн гэр бүл дэх үүрэг ийнхүү өөрчлөгдөх болж байгаагаар хүүхдээ захирах, боловсрол олгох, зэмлэх, шийтгэх гээд гэр бүлийн сурган хүмүүжлийн боловсрол шаардагдах боллоо.
Бид улс орны хїн ам улам залуужсаар байгаа нєхцєлд “Єєрсдєє тэгэж байгаад болчихдог юм” гэсэн ойлголтоор їр хїїхдийнхээ єсєлт, хєгжилт, тєлєвшилтєд хандсаар байж болохгїй боллоо.
Ээнэ асуудлыг яагаад хөндөн ярьж байна гэвэл Монгол Улсын Боловсролын шинэчилсэн хуулинд зааснаар ойрын жилүүдээс долоо, зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж, 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдан сурч, хүмүүжих болж байгаатай холбоотой юм. Тэгэхээр хүүхдээ хөлд, хэлд орохоор эсвэл сургуульд орох дөхөхөөр сурч, хүмүүжихэд нь сүрхий анхаардаг аргаа өөрчлөх шаардлага гарч ирж байгаа биз. Ер нь үр хүүхдээ хүн шиг хүн болгох үндэс нь тулгар эхийг энэрэх ѐсны үеэс бус, хүүхдийн нярай, нялх үеэс бус, харин хүүхдүүд маань хэнийхний хүнтэй танилцахна вэ? Тэр үеэс л тавигдаж эхэлдэг шүү дээ. Монголцууд : “Бие төрмөл, ухаан таримал”, “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэдэг. Хүүхдийн өсөлт, хөгжлийн эрчимтэй \алтан\ үе нь нярай,нялх бага насны үе байдаг.
Орчин їеийн гэр бїлийн сонирхолтой шинж чанар бол хот, хєдєєгїй хїїхдийн хїмїїжилд их анхаарал тавьдаг. Энэ асуудал дээр ядуу, баяны ялгаа гаргадаггүй, гардаггүй байна.
Зарим эхчүүд өндөр боловсролтой болох тусмаа өөрийгөө хүүхэддээ зориулдаг
болж байна.
Үүний буруу юу вэ?
Гэхдээ сурган хүмүүжил талаас нь үзвэл ийм нөхцөлд хүүхдээ багаас нь шилдэг хоол, хувцас хэрэглэдэг болгодог. Ийм хүүхэд үнэтэй цэцэрлэг, хувийн сургуульд явж, тодорхой чиглэлээр хичээллэдэг. Заримдаа эх нь сургуультай холбоотой асуудал болон найз нөхдөө сонгоход нь оролцохыг хичээх болдог. Ийм нөхцөлд эх нь санаа бодлоо хүүхддээ тулгахад хүрдэг.
Хэтэрхий чөлөөтэй байдаг хүүхэд бол ядуу айлын хүүхэд байдаг.
Ийм гэр бүлийн эх, эцэг нь голдуу боловсрол багатай , хүүхдийнхээ төлөө бага анхаардаг. Хүүхдүүд нь өөрсдөө амьдралд сурч, боловсрол олж авахад хүрдэг. Дээр өгүүлсэн хоѐр өөр гэр бүлийн нэг нь шаргуу ажиллаж байж сайн болдог байхад нөгөө нь амьдралдаа алдаж онож, зөв замаар явж чадахгүйд хүрдэг онцлогтой.

Хїїхэд сайн, муу орчинд єсєх орчин їеийн хотын хїїхдийн нэг гол шинж тэмдэг бол орчноосоо тусгаарлагдмал, цєєхєн хїнтэй “жижиг гэр бїл” єснє. Тэд хувиа хичээгч, эрх танхи болдог талтай. Бусадтай харилцаа таарч, тохирох, харилцахад хүүхдэд бэрхшээл учирдаг. Энэ нь голдуу айлын отгон юм уу ганц хүүхдэд гардаг. Зарим үед хүүхдээ хэтэрхий өмөөрч хамгаалж, зарим нь хэтэрхий эрх чөлөөтэй сул, хяналтгүйгээр орхидог тал гарах боллоо.
Хот газар янз бїрийн насны хїїхдїїд хамаатан, садан улмаар гэрийн їйлчлэгчээр хїмїїжигддэг боллоо. Энэ асуудалд хэрхэн хандах ѐстой вэ? Өнөөдөр тухайн айл өрхийн хүмүүс ажлын эрхээр хүүхэд харах хүнийг хайж, ямар хөлс өгөхийг тохироод хүүхдээ \хүмүүжүүлдэг\ харуулдаг. Энэ нь тухайн эцэг, эхэд ажил хийх бололцоо олдож байгаа сайн талтай ч, цаана нь буй хүүхдийн хөгжлийн, хүмүүжлийн асуудал анхаарлыг татах ѐстой. Ер нь асрагчаар хүмүүжигдсэн хүүхдүүд хоорондоо тийм ч дотно биш болж өсдөг. Тэгэхээр ойрын үед гэрийн үйлчлэгчийн боловсролын асуудал гарч ирэх ѐстой. Тал талаасаа анхаарах зүйл боллоо.
Хотын єрх гэр голдуу хоѐр їеийнхнээс бїрдэх боллоо. Энэ нь бага гэр бүлүүд хүүхдэд илүү анхаарал тавих хэрэгтэйг, эх эцгийн їїрэг, хїїхдэд їзїїлэх нєлєєлєл єсч байгааг харуулдаг. Үүнийг хот газрын эх, эцэг бүр байнга анхаарлын төвд байлгах учиртай.
Хїїхэдтэй харьцах харьцаа єєрчлєгдєхийн хамтад хїмїїжїїлэх арга нь єєрчлєгддєг жамтайг анхаарахгїй байх учиргїй боллоо.
Хүүхдийг энэрэнгүй, зөөлөн аргаар хүмүүжүүлэх хандлага жишээ нь: ХIX зууны эхнээс Америгт бий болжээ. Урьд нь их ховор үзэгдэл болж байсан, жишээлбэл хуруугаа хөхөх зэрэг муу зуршлууд одоо хэвийн үзэгдэл мэт болсон байна. Хооллох, бие засуулах, тоглох гэх зэрэгт горим журмыг дагадаг байсан нь одоо хүүхдүүд зөнгөөрөө өсөх боломжтой болж өөрчлөгджээ.
Хүүхдэд илүү их итгэл өгч, орчинг тааламжтай байлгаж, зөөлөн харьцахыг эцэг эхчүүдэд уриалж байна. Хүүхэдтэй харьцах харьцаа, тэднийг хөтлөн хүмүүжүүлэх эцэг, эхийн байдал тухайн цаг хугацааны онцлогоос бус мөн тэдний соѐлын уламжлалаас хамаардаг. Жишээлбэл Япон хүүхдүүд, Монгол хүүхэд ч гэсэн гурван нас хүртлээ эцэг, эх, өвөө эмээ, ах, эгчтэйгээ унтдаг ба хүүхдээ ганцааранг нь унтуулдаггүй заншилтайявж иржээ. Энэ нь хүүхдийг ойр дотныхонтойгоо нийтэч, хамтач болгодог болохыг эрдэмтэд нотолсон байна.
Харин Америк, Европын хүүхдүүд эсрэгээр тусдаа өрөөнд ганцаараа унтдаг. Үүнийг тусгаар тогтнолыг дээдлэх нийгмийн үзэл, хөгжлийн зүй тогтолтой салшгүй холбоотой гэдэг. Өнгөрсөн үед хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт аргууд байсан. Гэвч орчин үеийн залуу эх, эцгүүд уламжлалт аргаасаа мэдэхгүй, орчин үеийн арга барилаас төдийлөн сайн суралцаагүй байгаа нь бэрхшээл учруулж байна.
Орчин үед өмнөх үеэсээ өөр нийгэмд хүүхдүүд өсч торниж байна. Эцэг эх нь ч өмнөх үеэс өөр нийгэм, орчинд ажиллах боллоо. Чухам ийм нөхцөлд Монголчуудын Ураг барилдах улмаар хүүхдийн “хий нас”- ны үеэс эхлэн хэдэн насанд нь ямар ѐс журам мэдүүлж, нийгмийн зан байдлын хэм хэмжээг дэс дараатай эзэмшүүлдэг, хїїхдийнхээ нас, бие сэтгэцийн онцлогыг харгалзан хїмїїжїїлдэг арга уламжлалыг хїн амд системтэйгээр тєлєвшїїлэхэд сургалт-сурталчилгаа-судалгааны-гэсэн чиглэлээр зохион байгуулах:
Ер нь манай орны хот, хөдөөд урт, богино хугацаагаар явагдаж буй сургалтад хүний амьдрал, гэрийн аж ахуй, гэр бүл, гэр бүлийн амьдрал, эдийн засаг, менежмент, харицаа, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин гэх зэрэг асуудлыг хамарсан, иж бүрэн байдлаар хандах цаг болжээ. Гэр бүлийн боловсролд зориулсан гарын авлагыг бодлоготойгоор, цуврал байдлаар гаргамаар байна. Үүнд ихээр зардал шаардагдахгүй дээ. Үр хүүхэд, хойч үеийнхний сурган хүмүүжлийн асуудал, гэр бүлийн өнөөгийн

харилцааны өөрчлөлт, хувьсалт маань гэр бүлийн боловсролыг онцлон анхаарах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.
Гэр бүлийг менежмент үгүйлэгдсээр
Өрх гэрүүд үйлдвэрлэл, хэрэглээний нэгж болдог. Үйлдвэрлэлийнх нь үйл ажиллагаа голдуу тухайн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөртэй холбоотой. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд өрхийн тэргүүний удирдлагын дор өрх бүлээ авч явахын тулд хамтарч ажилдаг.
Ийм нөхцөлд гэр бүлийн менежментийн болоод эдийн засгийн боловсролын асуудал анхаарал татаж байна. Хятадад эдийн засгийн бүтэц нь гэр бүлийн эдийн засаг дээр, Англид гэр бүлийн менежменттэй холбоотойгоор, Германд шийдвэр гаргах систем нь менежментэд оролцож буй ажилчдад, АНУ-д корпорац нь мэргэжлийн менежерийн үйл ажиллагаанд үндэслэгдсэн байдаг. БНСУ-д Эмэгтэйчүүдийн дээд сургуулиудад “Гэр бүлийн менежмент”, маркетинг, эдийн засаг, харилцааны сэтгэл судлал, ѐс зүй, зан араншингийн судалгаа гэх мэт нарийн мэргэжлийн сургалт явагдсаар иржээ.
Ер нь бизнесийн бөөгнөрөл гэр бүл дээр үндэслэгдэн хөгжсөн туршлага бий. Бизнесийн бөөгнөрөлд гэр бүлийн хувийн өмчийн үзэл санаа тусдаг. Бизнесийн бөөгнөрлийн ихэнх хувь өвлөгддөг. Хөгжингүй орнуудад мэргэжлийн менежментийг бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх асуудал тавигдаж байна.
Бизнесийн үйл ажиллагаа өргөжихөд гэр бүлийн хяналтын үйл ажиллагаа бүрэн хангаж чадахгүй. Чухам эдгээр нь гэр бүлийн менежментийг бүс нутгийн болоод дэлхий дахины үйл явцад нийцүүлэх шаардлагыг бий болгож байгаа юм. Манай орны нөхцөлд жижиг бизнес үндсэндээ өрхийн бизнесийн аж ахуй болон хувирч, тэдний мэдэлд шилжиж байна.
Ах дүү, амраг садан, нэг айл нэг төрлийн бизнес эрхлэн амжилтад хүрэх боллоо. Ийм өрхийн аж ахуйнууд манай орны бизнесийн орчинд сайн зохицож байна. Үйлдвэрлэлээ явуулахын төлөө тэмцэж байгаа өрх бүлийнхэндээ зориулсан менежментийн сургалтыг зохион байгуулах цаг болжээ. Үүнд: тийм их хөрөнгө орно гэж үү.
Сургамж зөвөлгөөнөөс хөндийрсөөр байх уу?
Дэлхийн II дайны дараагаар эрэгтэй эмэгтэйн эрх тэгш байдал ардчилалтай холбоотойгоор голлох улс орнуудад бий болжээ. Үүнийг эрдэмтэд гэр бүлийн ардчилалын үе гэдэг. Нас ахимаг нь илүү байр суурь эдэлж, эрх эдэлдэг нь зөвхөн гэр бүлийн төдийгүй нийгмийн гол зарчим болж байсан нь залуучуудын боловсролын болоод эдийн засгийнх нь өсөлт хөгжилтэй уялдан алдагдахад хүрч, залуу ахмадаасаа илүү мөнгө олдог болж байна.
Нөгөө талаар хотруу нүүж ирсэн залуус эцэг эхийн хяналт, байнгын сургамж, зөвлөлгөөнөөс хөндийрсөн. Хотод буй хамаатнаасаа ажил ихтэй учир хөндий байдаг. Хөдөөний залуус нь хотод шинээр \бага\ гэр бүлийг үүсгэх болжээ. Хотод буй гэр бүлд бэр нь хадамтайгаа хамт амьдрахыг төдийлөн хүсдэггүй. Үүнийг хамтдаа илүү хүндэтгэл үзүүлэх гээд төвөгтэй асуудлыг үүсгэдэгтэй холбон үздэг.
Хотын гэр бүлийн өөр нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг явдал юм. Хотод байшин нь ойрхон байдаг ч хөршүүд нь холбоо муу байх болжээ. Хотын гэр бүл нь нэг газраас нөгөө газарт алба хаших, сургуульд сурах зэргээр нүүхдээ амар болдог онцлогтой. Хотын хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав ч бага, бараг байдаггүй. Тааралдсан ч нийлээд ярих сэдэв байдаггүй. Хоѐр танил хүн бие биендээ:
- Юутай вэ?

- Юмгүй
- Танайхан сайн биз дээ? гэх зэргээр мэндчилээд өнгөрдөг.
Хотын гэр бүл нь байрлалаараа хөрш ч гэсэн нийгмийн хүрээнд бодитой хөрш байхаа больжээ. Ер нь бие биенээ мэдэх сайн хөрш айлууд цөөрөх хандлага үүсгэж байна. Үйлдвэржилт, хөдөөгөөс хотруу шилжих шилжилт, эдийн засгийн өндөр хөгжилтэй холбоотойгоор гэр бүлийн шинэ маяг үүсэхэд хүргэжээ. Жишээлбэл, хотын айлд гэхэд хооллоход ширээ, сандал хэрэглэж, өрх гэрийн тансаг байдал бий болж, орчин үеийн машин хэрэгсэл нэвтэрсэн.
Чухам ийм нөхцөлд өвөг дээдсийн уламжлалаас залуус, хойч үеийнхэндээ хэрхэн, ямар арга замаар мэдүүлж, өвлүүлвэл зүйтэй вэ? Бид бүгдээр энэ асуудалд тун ултай хандах ѐстой.
Монгол орны нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед өвөг дээдсийнхээ бүтээсэн гэр бүлийн дэвшилт өвийг эрхэмлэн, түүнээс аль шилдэг сайн, чухаг хэрэгтэйг нь сонгон авч, амьдрал ахуйдаа хэрэглэх хэвшүүлэх, залуу хойч үеийнхэндээ өвлүүлэн уламжлуулах хэрэгцээ, шаардлага урьдаас илүү чухал болж байнаа юм. Өрх гэрт ѐс, уламжлал ямар байна вэ?
Тэр өрх гэрт хир зэрэг зөв ѐс, уламжлал зонхилно вэ? Гэдгээс өрх гэр, нийгмийн хэмжээн дэх ѐс ямар байх нь шалтгаалдаг. Өнгөрсөн түүхийн явц дахь үйл явдлууд Монгол хүний амьдрал, үзэл, ард түмний ѐс, зан араншинд өөрчлөлт оруулсан ч, үе үеийнхэнд үндэсний уламжлал шинэчлэгдсээр иржээ. Эдгээрээс чухам юуг нь хэрхэн өвлөх учиртай вэ?
Єрх гэрийн хїрээнд євєг дээдсээс їе їеийхэнд євлєгдсєєр ирсэн дараах ѐсыг євлїїлвэл зїйтэйг судалгаанд їндэслэн дэвшїїлж байна. Үүнд:
1. Удам угсаа, Овгоо мэдэж, нэр төрийг нь хамгаалах
2. Угийн бичиг \гэрийн түүх\-ээ эрхэмлэн өвлөх
3. Гэр бүлийн \Их гэр “Баруун гэр”-ээ хүндэтгэх, зочлох, хүндлэх, хүүхэдтэй холбогдох ѐс зэрэг\
4. Тулгар эхийг энэрэх
5. Гэр бүл “төрөл-садан-хамаатан”-ы хамтын нөлөөллийг хадгалах, “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хиж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх.
Өрх айл бүрийн өөрчлөгдан хөгжиж байхын үндэс нь уламжлал шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Орчин үед ч гэр бүл тогтвортой байхад үндэсний ѐс заншил чухал нөлөөг үзүүлэх учиртай байдгийг анзаарахгүй байж болохгүй. Нийгэмд гарч ирж буй өөчлөлтүүд нь гэр бүлийн үүргийг үндсээр нь өөрчлөөгүй.
Гэр бүлийн тогтвортой байдал Монголын нийгэмд өндөр үндэслэгдсэн хэвээрээ байна.




Мөнх –Ану дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 2006.

СЕКСИЙН ЧАДАМЖ ХАНАМЖ ТААРУУХАН БАЙГААГААС ГЭР БҮЛ САЛАХАД ХҮРДЭГ

-Амьдрал юун дээр тогтдог вэ?
-Амьдралын утга учрыг ойлгохыг хичээх нь зүйтэй. Хүний амьдрал гэдэг сэтгэлийн, харилцааны асуудал дээр тулгуурладаг. Тиймээс дурлал, хайр гэдгээс гадна энэ асуудал нэг их яригдахгүй байх гэж би боддог.
-Хайр гэж чухам юу юм бэ?
-Дурлал, хайр хоёрыг ялгаж ойлгох нь зүйтэй. Хүн гэдэг дурлаж байж хайрлана. Зүгээр дурлал, хайр талаас нь ярьвал бие биендээ итгэх итгэл, харилцан ойлголцол, сэтгэлийн аз жаргал дээр хайр тулгуурлана. Итгэж бүтсэн хайр түвшин сайхан гэр бүлийн үндэс суурь болдог.
-Хайранд насны ялгаа бий юу?
-Нийгмийн орчин хүүхдэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тиимээс өнөөгийн нөхцөлд хайр бага наснаас эхэлж байгаа.
-Хайр залуужижх тусмаа бат байдаг гэх юм?
-Өнөөгийн амьдралд бага ангийн хүүхдүүд бие биенээ хайрлах болсон. Гэхдээ энэ бол жинхэнэ хайр биш, шохоорхлын хайр. Харин ахлах, дунд ангийнхны хувьд мөрөөдлийн, романтик хайр руу орж байна. Гэрлэлт оройтох шинжтэй болсноор жинхэнэ хайр ч мөн оройтох хандлагатай болсон.
-Хайраа олохын тулд…
-Жинхэнэ хайрыг олохын тулд зөвөлгөө зөвлөмжийг мэдээд зогсохгүй зохих хэмжээний туршлагатай байх хэрэгтэй. Мөн эцэг, эхчүүдийн зүгээс зөвлөж чиглүүлэх нь зүйтэй л дээ. Манай эцэг, эх үр хүүхдүүдийн хоорондын хаагдмал харьцаа нь нэг талаас зорьсон хайрыг унтраах үндэс болж байна. Тухайлбал охин нь нэг найз залуутай болоход “наадах чинь юм уу” гэх зэргээр үл тоомсорлох нь нөгөө талаас зүтгэсэн хайрыг унтраах жишээтэй.
-Эмэгтэй хүн ер нь ямар байх ёстой юм бэ?
-Цэвэр ичимтгий, нөхөр /эхнэр/-өө хайрладаг, намбатай төрх нь Азийн орнуудын сайхан ёс. Үүн дээр тулгуурлаад орчин үед нээлттэй байдлаа зөв

илэрхийлээд, эелдэг харилцаатай байх нь өнөөгийн залуусын сайхан төрх болно. Би охид, бүсгүйчүүдээ ийм байгаасай гэж хүсдэг. ..
-Эмэгтэй хүний эрхэм чанар…
-Даруу, хүнийг сайн ойлгодог, ханьдаа халамжтай, итгэл үзүүлдэг шинж нь Монгол бүсгүйн эрхэм чанар юм.
-Эмэгтэй хүн, гоо сайхны таашаал гэж…
-Хамгийн гол нь сэтгэлийн гоо сайхны таашаал байх ёстой. Манай бүсгүйчүүд эрт дээр үеэс гоо сайхны хүчтэй мэдрэмжтэй байсан. Энэ нь Монголчуудын бэлгэдэлээс харагддаг шүү дээ. Юмыг бүтнэ болно гэж боддог сэтгэлээс нь илүү ихээр харагдах байх.
-Гэр бүлд гүйцэтгэх эмэгтэй хүний үүрэг…
-Эмэгтэйчүүд маань дуртай ажлаа эрхэлж, амьдралаа дээшлүүлэхийн төлөө зүтгэж явна. Үүнийгээ дагаад ч өндөр боловсрол, чадвартай болж байгаа. Цаашдаа эмэгтэйчүүдийн гэр бүлд гүйцэтгэх үүрэг маш сайхан гарч ирнэ. Үүнийг эрчүүд маань хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ манай эрчүүд муугүй ээ! Гагцхүү тэдэнд гэр бүлийн боловсрол дутагдаад байна.
-Гэр бүлийн боловсрол гэж…
-Хөгжиж буй орнууд гэр бүлийн боловсролын асуудалд өргөн хүрээтэй ханддаг. Тиимээс үүнийг ярихаас өөр аргагүй л дээ. Гэр бүлийн боловсролд гэр бүлийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх арга барил гэх мэт олон асуудлыг хамруулж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээрээс зохих мэдлэгийг олж авах нь чухал…
-Та гэр бүлийн харьцаа хөндийрч байна гэлээ…
-Зах зээлийн нийгмийн амьдралын төлөөх тэмцэл нь гэр бүлийн харьцааг хөндийрүүлэхэд хүргэж байна. Айл өрх төдийгүй энгийн хүмүүсийн хүрээнд ч гэсэн харьцаа хөндийрч байгаа. Тухайлбал найзууд уулзаад…”Сайн уу? Сайн!” гээд өнгөрөх жишээтэй. Энэ харилцааг ойртуулахын тулд үгээ ойлголцох, бие биенээ ойлгож, хүндэтгэх асуудлыг хурц дэвшүүлж тавих нь чухал.
-Гэр бүлийн аз жаргал гэж…
-Энэ нь цэвэр итгэл хайрын тулгуур багана юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байх нь аз жаргалтай гэр бүл юм. Хоёр талаасаа сэтгэл түвшин байна гэдэг нь харилцааны асуудал. Тиимээс хайр, дурлал, итгэл, аз жаргалаас тогтвортой гэр бүл бий болно.
-Ханиа зөв сонгохын тул…
-Харсантайгаа гэрлэж болохгүй, цаг үе ч тийм биш. Яагаад гэхээр хүмүүсийн хоорондын ялгаа хүчтэй болсон өнөө үед зайлшгүй анхаарах асуудал бол ханиа зөв сонгох. Ингэхийн тулд мэнгэ төөргөө сайн мэдэж байх шаардлагатай. Тиимээс удас угсаагаа маш сайн мэдэхээс гадна цаад хүнийхээ удмыг сайтар судлах хэрэгтэй. Тэгэхгүй бол дараа нь суухад зүгээр байсан хорин жилийн дараа архи уугаад… гэлцдэг. Үүнийг нь нарийн хөөвөл удмын давталт болж таардаг л даа.
-Яагаад нөхөрт гардаггүй вэ?
“Та ажил ажил гээд…” өөртөө зав гарахгүй байгаа юм биш биз. Ер нь тэгээд энэ асуудлыг хувь хүн өөрөөсөө эрэх хэрэгтэй. Ямар сайхан, хүнд хань

болохоор ээжийн охин аль байшин саванд байгааг аавын хүү яаж олох юм бэ. Тиимээс та өөрийгөө нийгэмд нээж өгөх хэрэгтэй. Кино үзэж, бүжгэнд ор л доо.
-Гэр бүл салалтын шалтгаан…
-Салалтын язгуур зүйл нь гэр бүлийн буруу харилцаа, сэтгэл түвшин бус байдал юм. Түүнээс биш архи, завхайрал энэ тэр ерөөсөө ч биш. Гэхдээ энэ тоо гэр бүлийн хэлбэрт /хамтран, гэрээгээр амьдрах/ гарч байгаа өөрчлөлт хийгээд гэрлэх нас хойшилж байгаатай холбоотойгоор ойрын жилүүдэд салалт багасна.
-Гэр бүлд гүйцэтгэх сексийн үүрэг…
-Гэр бүлийн тогтвортой байх нэг үндсэн нөхцөл. Сексийн чадамж ханамж, тааруухан байгаагаас хөрч хөндийрч салахдаа хүрч байна. Үүн дээр манай эрэгтэй, эмэгтэйчүүд дүгнэлт хийх хэрэгтэй. Өнөөдөр сексийн харилцаанд өөрчлөлт гарч байгаа, гарах ч ёстой. Энэ харилцаанд ороод яваа, хийж чадаж байгаа улс бол тогтмол хугацаанд аятай нөхцөлд санасан зорилгоо сайн сайхан хийж явах нь амьдралд чухал байна. Энэ бол их нарийн асуудал тиймээс их нямбай хандах хэрэгтэй.
-Нууц амраг байх ёстой юу?
-Өөрийнхөө үүсгэсэн алдааг бусдад тохох явдал юм. Завхайрал, хүнтэй далдуур явах, нууц амраг гэдэг бол харьцаанаас л үүсч байгаа юм шүү дээ. Хамгийн гол нь өөрийгөө дүгнэх хэрэгтэй.
Үг бол хүнийг алж ч болно аварч ч болно. Тэгэхээр эмэгтэй хүн, нөхрөө халамжилдаг өөрийгөө нөхөртөө ойлгуулахыг хичээдэг байвал янз бүрийн асуудал, маргаан үүсэхгүй.
-Хардалтыг өвчин гэх юм…
-Хүн болгонд энэ асуудал байдаг. Энэ нь зохих хэмжээнд байх ёстой. Яагаад гэхээр бусдаас шилж сонгож, түүнийгээ өмчилж байгаа учраас. Хардалт гэдэг зөвхөн хайрлахын хардалт ч биш л дээ. Сайхан, чанартай, ухаантай зүйлийг ч хардах явдал байж л байсан.
-Залуусын сайхан чанар…
-Аливааг үнэлж, дүгнэдэг голч чанар манай залууст өвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл залуучууд ухаалаг болж байна гэж хэлье. Монгол орныг зөв жолоодож чадна гадагт итгэж байна. Ер нь тэгээд Монгол бол залуусын орон шүү дээ.
-Охидын хүмүүжил доройтлоо гэх болж…
-Нийгмийн харилцаанд гарч байгаа эерэг, сөрөг үзэгдлүүд хийгээд гэр бүлийн амьдралд ардчилал нэвтэрсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл чөлөөт байдал, чөлөөт сонголт, боломж нэвтэрсэн. Тиймээс энэ асуудлыг хөвгүүд охидын аль алинд нь хамааруулж үзэх ёстой. Яахав илрэх хэлбэрийн хувьд эмэгтэй хүний ерөнхий шинж чанар, үйл хөдлөл нь гадагшаа байдгаас охид илүү өртөгдөж байж болно. Охид болохоо болилоо гэх юм. Үнэндээ тийм биш. Энэ бол тодорхой хүрээний асуудал.
-Хүүхдийн хүмүүжилд юуг анхаарах ёстой вэ?
-Эцэг эхчүүд маань хүүхдээ сайн хүн болгоно гэдгийг гадаад хэл, компьютер, дээд боловсрол эзэмшүүлэх, гадаадад сургах гэдгээр ойлгодог. Үнэндээ энэ нь тийм биш л дээ. Манайханд одоог хүртэл сэтгэл зүйн боловсрол олгох сургалт хийгдээгүй байна. Уг боловсролыг олгосноор нийгэмд хөлөө зөв

олж, бусдыг өөртөө татаж чадахаар харьцаж, гэр бүл амьдралд зөв бэлтгэгдэж архи тамхи буруу зангаас хол байж чадна.
-Хамтран амьдрачдыг хэрхэн ойлгох ёстой вэ?
-Энэ нь албан бус гэрлэлт. Монгол гэр бүлийн хууль шинэчлэгдэнэ гэж ярьж байна. Цаашдаа үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэхээр энэ бол хүний эрхийн асуудал. Гэхдээ энэ бол нууц амрагийн асуудал биш. Энэ бол амьдарч байгаа хэлбэрийн асуудал шүү дээ.
-Манай уншигчдад хандаад…
-Орчин цагтай нийлээд Монгол гэр бүл хүчтэй өөрчлөгдөж байна. Ийм үед та бүхэн гэр бүлийн харилцаандаа анхаараарай. Үгээ ойлголцож, бие биенээ хайрлаж, хүндэтгэж, итгэж чадвал сэтгэл түвшин амьдарцгаах болно. Үүний төлөө хамтдаа нэгдэцгээе гэж хэлмээр байна.




“ХАНЬ” СОНИН. 2007.

МОНГОЛ ХҮҮХЭД УЯАНДАА ЧАНГАРДАГ

Эцэг, эх бүр л сайн хүүхэдтэй болохыг хүсдэг. Тиймээс зарим нь сайн хүмүүжил, өндөр боловсрол олгохын тулд хамгаа зориулна. Нөгөө хэсэг нь сайн хүүхэд төрөлхийн байдаг гэж үздэг. Харин “Улаанбаатар” дээд сургуулийн Монгол судлалын төвийн захирал, гэр бүл судлаач Т.Намжил сайн хүүхдийг төрүүлдэг гэж ярьсан юм.
-Яаж сайн хүүхэдтэй болох вэ?
-Наадахыг чинь хүн бүр л асуудаг юм. Сайн гэр бүлийн үр удам нь ч сайн байна. Үр тарианд сайн үр гэж байна. Тиймээс сайн хүүхэдтэй болохын тулд үрээс эхлэн анхаарах хэрэгтэй. Сайн удмаас л сайн хүүхэд төрнө. Зарим хүн хүүхдийг эхийн хэвлийд байхад нь муу юм үзүүлэхгүй байх тухай ярьдаг. Харин би үүнээс ч өмнө ханиа сонгохоос эхлэн анхаарах хэрэгтэй гэж хэлэх байна.
Монгол удмын чанар сайн байгаа нь нутаг устай нь холбоотой. Ханиа зөв сонгож, заяаны ханиа олвол сайн үр заяана. Удам угшил гэдэг юм хурдан моринд ч, хүнд ч

байна. Орчин үед залуус хэзээ, хэнтэй гэрлэхээ өөрсдөө шийддэг болсон болохоор үүнийг эсэргүүцэх байх л даа.
-Элит гэр бүлээс гаралтай гэж ярьдаг. Элит гэр бүлээс л элит хүүхэд төрдөг үү?
-Сайн үр элит гэр бүлд ч, ядуу айлд ч бий. -Тэгвэл сайн ханийг хэрхэн таних вэ?
-Сайн, муу эр, эм, хүүхдийн шинжийг эрт үеэс зааж таниулж ирсэн. Үүнийг одоо хүмүүст таниулж мэдүүлэх хэрэгтэй байна. Мөн удам судар гэж том асуудал бий.
-Монгол хүүхэд бусад, тэр дундаа Азийн өөр үндэстнийхээс ямар ялгаатай вэ? Зүс царайг оруулахгүйгээр…
-Энэ бол генээс өөр асуудал. Эртнээс өндөрлөг газарт, эрс тэс уур амьсгалд нүүдлийн мал маллаж ирсэнтэйгээ холбоотойгоор гэр бүл, бие, хэл, сэтгэхүйн онцлог гарч ирнэ. Тэвчээртэй, уужуу дотортой, зоригтой, тогтуун зантай голч хүүхэд төрдөг байсан. Монголчууд суурьшмал амьдралд шилжсэнээр энэ нь өөрчлөгдөж байна. Цаашид ч өөрчлөгдөнө. Сайн чанарыг нь унтраахгүй байх нь чухал. Тиймээс монгол удмынхаа хүнтэй л гэрлэх хэрэгтэй. Хар, шартай суух нь хүний эрх ч гэлээ бидний генийг гүйцэхгүй хүнтэй бүү гэрлээрэй гэж л залуустаа захимаар. Монгол удмаа авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Яаран дэлхийтэй холилдох шаардлагагүй.
-Одоо хүүхдийг өлгийдөхөөс татгалзаж эхэллээ. Манайхаас өөр хүүхдээ өлгийддөг улс хэр олон байдаг юм бол?
-Би олон орны хүүхдийн өлгийг харж байсан. Манай өлгий тэднээс өөр, өлгийдөх хатуу дэгтэй. Жавхайтал гурав ороож, толгойг нь хумайлгаж өлгийддөг. Хүүхэд өлгийдөө сунайж царай нь улаа бутраад эрүүл чийрэг өсдөг юм. Энэ нь хүүхдийг ч гадны аюулаас хамгаалдаг. Гэтэл одоо манайд хүүхдийг өлгийгүй өсгөх гадны төсөл хэрэгжүүлж байна гэнэ. Уг чанартаа өлгий хүүхдийг чангалж өгдөг. Өсөлтөд нь огтхон ч саад болдоггүй. Манай хүүхдүүд булчинлаг чанга биетэй байдгийн нэг нууц нь энэ. Өлгийнөөсөө гараа авах гэж оролдох нь нярай хүүхдэд дасгал болдог юм. Барууныг дуурайгаад сул өсгөвөл сул биетэй, өвчлөмтгий хүүхэд л болно.
-Залуу эцэг, эхчүүд хүүхдээ бүүвэйлж чадахаа больсон шиг байна. Хүүхдээ дуулж бүүвэйлдэг үндэстэн хэр олон байдаг бол?
-Бүүвэйн дуу бол зөвхөн хүүхэд унтуулах хэрэгсэл биш. Улс үндэстнүүдийн бүүвэйн дуунууд бүгд л хүмүүжлийн ач холбогдолтой байдаг. Эхийнхээ намуухан дуулахыг хүүхэд сонсоод тайвширдаг юм. Одооны эхчүүд бүүвэйлж чадахаа байжээ. Хөхүүлээд л сэгсрээд байдаг. Үүнээс болоод хүүхэд амархан цочин сэрж байна. Бүүвэйн дуугаар эх хүүхэд хоорондоо харьцдаг юм шүү дээ.
-Одооны хүүхэд хүмүүжилгүй болжээ гэдэг. Дээр үеийнхэн хүүхдээ яаж хүмүүжүүлдэг байсан юм бол?
-Эхийн хэвлийд үр тогтоод 14 хономогц л хүүхдийн хүмүүжил эхэлдэг. Эхийн хэвлийд бойжиж байх үед нь, төрөн төртөл нь cap тутам өөр өөр зүйлд анхаарах хэрэгтэй. Дээд үеийнхэн үүнийг мэдэж хэрэгжүүлсээр ирсэн. Аргал түүж, үнээгээ саан, морио унаж байгаад л төрүүлдэг байсан гэдэг. Харин чухам аль үед юу хийж болохгүй, юунд анхаарах хэрэгтэйг тэд мэддэг байж. Эхийн хэвлийд бойжиж буй хүүхдийн гурван сартайд нь сонсгол, харааны эрхтэн хөгждөг. Энэ үед нь эхчүүд телевизээр аймшгийн кино үзээд байна.
-Аавууд хүүхдээ хэвлийд байх үед нь яаж анхаарах хэрэгтэй вэ?
-Хүүхдийн хамгийн их юм сурдаг үе нь энэ. Энэ үед аавууд чи хүүхдээ гаргаад байж бай гээд гадаад яваад өгч болохгүй. Одоо эхнэрээ бие давхар болмогц л нөхөр нь ажил хийнэ гээд Солонгос яваад өгдөг боллоо. Хүүхэд олдсоноос эхлээд гурван нас хүртэл хөгжлийнх нь алтан үе. Үүнийг алдаж болохгүй. Намайг дунд сургуульд байхад Бах гурван настайдаа хөгжим зохиожээ гэж заадаг байсан. Үүнийг одоо судлаад үзэхэд түүнийг эх, эцэг нь зорилготой хүмүүжүүлж өсгөсөн байна. Одоо бол хүүхдээ таван нас

хүрмэгц нь англи, хятад хэл сургана гээд чирдэг боллоо. Гэтэл монголчууд эртнээсээ хүүхдийн суурь мэдлэгт анхаарч иржээ. Хөгжлийн алтан үед нь оюун ухаан, хүмүүжил, бие бялдарт нь адилхан анхаарна гэсэн үг. Тэгэхгүйгээр багшид хүүхдээ тушаагаад орхичихож байна.
-Хүүхдийн бие бялдрын хөгжилд багаас нь анхаардаг байсан гэж та ярилаа. Хөл нүцгэн явуулахаас эхэлдэг гэж үү?
-Үүнээс ч өмнө эхэлнэ. Монголчууд хүүхэд уяандаа чангардаг гэж ярьдаг байсан. Хүүхэд уяанаасаа татаж босдог, алдуурах гэж оролддог. Энэ нь аюул ослоос хамгаалах, танин мэдүүлэх, өсгөх ач холбогдолтой. Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд надаас уяаны талаар асуугаад л байсан. Гэтэл энэ сэдвээр дараа нь эрдмийн зэрэг хамгаалсан гэсэн шүү. Тэд тахим тахим гэж явдаг бол монголчууд цэргийн хүн шиг алхдаг. Энэ бол уяа өлгийний хүч юм.
-Манайхаас өөр хүүхдээ уядаг улс үндэстэн бий юу?
-Бараг л байхгүй болов уу. Би мэдэхгүй юм.
-Хөдөөний хүүхэд чийрэг, булчинлаг ч намхан байдаг. Одоо чинь өндөр болохыг хүсдэг болсон шүү дээ.
-Өндөр гэдэг бол тоон үзүүлэлт. Хөдөөний хүүхдийн бие бялдар баргийн юманд тэсвэртэй, барагтай л өвчин тусахгүй. Үүнд чанар байгаа юм. Too хэрэгтэй юү, чанар хэрэгтэй юү?
-Таныхаар бол хүүхдээ хүмүүжүүлэх гээд гэртээ ажилгүй сууж таарах нь.
-Энэ бол үнэхээр нэргүй ажил. Өнөөдөр эцэг, эхчүүд ажил хөөгөөд, хүүхдээ утсаар удирдаж байна. Бололцоотой нь гэрийн үйлчлэгчтэй. Орой гэртээ очиход нүд ам нь бүтэн байвал боллоо. Тэд яаж эцэг, эхийг нь орлож, хүүхдийг хүмүүжүүлэх вэ дэ, үгэнд нь ч орохгүй. Гурван жилийн цалинтай чөлөөг эхчүүдэд өгдөг байлаа. Үүнийг сэргээмээр байна. Одоо бол хүүхэд гаргавал ажилгүй болно. Түүнээс биш хүүхдэд 10 мянган төгрөг өгөөд ямар хэрэгтэй юм. Суурин амьдралд хүүхэд хүмүүжүүлэх аргыг олж өгмөөр байна.
-Гэрт амьдрах нь хүүхдэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Эхчүүд хүүхдээ өвөртлөөд унтдаг шүү дээ.
-Гэрт нэг дороо байхад хүүхэд ээж, аавынхаа эрчмийг авдаг. Болж л өгвөл хүүхдээ өвөртлөөд, үгүй дээ л нэг өрөөнд унтах хэрэгтэй. Аавууд өвөр дээрээ суулгаж байвал зүгээр. Тусад нь өрөөнд оруулчихаад унт гээд гэрлийг нь унтраагаад, бөөн айдас жихүүцэл дунд орхичихдог. Оройд үлгэр ярьж, ном уншиж өгвөл мөрөөдөлд умбаж, сайхан зүүд зүүдлэн тайван унтдаг юм.
-Олуул өссөний сайн тал юу байна?
-Олуул байх тусам хүүхдийн өсөлт хөгжилтөд түлхэц өгнө. Хүүхдийн хоорондын харилцаа шиг дотно зүйл үгүй. Тэд илэн далангүйгээр хоорондоо маш их мэдээлэл дамжуулдаг. Ууган хүүхдээ аав, ээж, эмээ өвөө нь сайн хүмүүжүүлнэ. Тэр нь дүүгээ сургана. Олуул байснаар хамтач, эвсэг болдог. Үг дааж, олны дунд биеэ авч явж сурна.
-Үг даах байтугай сонсохоо больсон юм биш үү?
-Хүүхдэд үг хэлэхээ больжээ. Үг хэлэхгүй юм чинь яаж даах юм бэ. Миний хүүхэд л биш бол хамаагүй гэсэн амиа бодсон үзэл ноёрхож байна. Ядаж төрөл садан дотроо ахмад нь залуустаа үг хэлдэг болъё. Оновчтой сургаал хайрлахгүй бол олон үг сонсохгүй л дээ.
-Би гэдэг үзэлд буруу бий юү?
-Энэ бол зөв. Гэхдээ ойворгон, сагсуу байж болохгүй. Ядуу хүний хүүхэд чөлөөтэй байдаг тул буруу замаар орохдоо амархан. Гайгүй амьдралтай айлын хүүхэд дураараа харагддаг ч тийм биш. Ээж нь миний хүү тийм ийм юм сурах ёстой гээд юу хийхийг нь алхам тутамд зааж, чөлөөт байдлыг нь алдагдуулж, олноос хөндийрүүлдэг.
-Хүүхдийг эмээ, өвөөд нь даатгах нь хэр зөв бэ?

-Сайн талтай. Гэхдээ ил хайраар эрхлүүлчихдэг нь сул тал. Энэ нь хүүхдийг энхрийлж буй хэрэг биш юм. Дандаа буруу зүйлийг нь урамшуулдаг.
-Тоглоом бол хүмүүжлийн том зэвсэг гэдэг. Одоо тоглоом хаашаа хөгжиж байна?
-Дээр үеэс мод, чулуу гээд байгалийн бүтээгдэхүүнээр хүүхэд тоглож ирсэн. Түүгээр дамжуулан хүүхэд байгалийг танин мэддэг байлаа. Одоо ч тоглоом хүртэл айдас төрүүлж байна. Насанд нь таараагүй янз бүрийн юмаар эрхлүүлж байж гэмтэх, тахир дутуу болох ч явдал гардаг боллоо. Ардын оньсон тоглоомыг хүүхэд байтугай томчууд мэдэхгүй болохоор тоглохгүй байна л даа.
-Эцсийн асуултыг танд үлдээе.
-Нэг хүүхэд харуулчихаад монгол хүүхэд гэх аргагүй болжээ. Хот, хөдөө, хотын хөдөө, хөдөөгийн хот гэсэн дөрвөн янзын монгол хүүхэд бий боллоо. Энэ бүгдэд ялгавартай бодлогоор хандах хэрэгтэй. Төрөөс гаргасан ерөнхий бодлогыг задалж боловсруулмаар юм.




“Өнөөдөр” 2005.05.12

СЕКС БОЛ ГЭР БҮЛИИН ХАРИЛЦААНЫ ДАЛД ШАЛТГААН

Гэр бүлийн харилцааны асуудал альч нийгмийн үед нарийн, ээдрээтэй асуудлын тоонд орсоор ирсэн. Энэ харилцаа чөлөөт нийгмийн тогтолцоотой холбоотойгоор орчин үвд улам төвөгтэй болж байгаа тухай гэр бүл судлаач, доктор Т.Намжил ярьж байсан. Судалгааны дүнд хос гэр бүлийн хүрээнд 150 гаруй харилцаа байдгаас 50 гаруй 150 гаруй хүний хоорондынх нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн дүгнэлт гарсан байна.
Та гэр бүл судлалаар нэлээн олон жил ажиллаж байгаа. Таны бодлоор гэр бүлийн гол зорчил юунаас үүсдэг вэ?
Хамгийн гол зүйл бол харилцааны асуудал. Гэр бүлийн харилцаа гэдэг бол маш өргөн хүрээтэй, хоорондоо нарийн сүлжилдсэн харилцаа. Эдгээрээс 50 гаруй хүн хоорондын харилцаа маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа эхнэр, нөхрийн харилцаа тун чухал. Шинэ тутам гэр бүл болж байгаа хүмүүс бие биенээ ойлгох тал дээр их анхаарах хэрэгтэй байна. 2 өөр орчинд төрж, өссөн, 2 өөр үзэл бодолтой хүмүүс санал бодол зөрөлдөх, маргалдах явдал цөөнгүй. Тиймээс бие биендээ хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцож, маргааныг цааш нь даамжруулахгүй байх хэрэгтэй. Гэр бүл салалтыг эмх замбараагүй байдалтай холбон тайлбарлах нь элбэг. Гэхдээ судлаад үзэхэд үнэндээ харилцааны зөрчил, харилцан ойлголцоогүйгээс болсон байх нь маш элбэг байна. Харилцааны зөрчил үүсдэг нэг гол шалтгаан нь маргаан. Маргаан бол гэр бүлийн амьдралд байх ѐстой асуудал. Харин тэр маргаанаар маргалдаж, улмаар хэрүүл зодоон үүсгэдэг. Үүний цаад шалтгаан нь гэр бүлийн 2 цөм харилцан биенээ ойлгоогүйтэй л холбоотой.
Тэгвэл ийм байдалд орохгүйн тулд юуг анхаарах ѐстой вэ?
Энд би 3 зүйлийг онцолмоор байна. Нэгд, эрэгтэй хүн эхнэрээ өөр шигээ боддог, эсрэгээрээ эхнэр нь эр нөхрөө бас өөр шигээ бодоод явдаг. Өөрөөр хэлбэл хүйсийн холбоотой сэтгэл зүйн ялгаа энд илэрч гарч ирдэг. Тиймээс эр эм хүмүүс аливаа асуудалд хандахдаа өөр өөр байдгийг мэддэг байх нь чухал. Хоѐрт, амьдралын үе болгонд 2 биендээ нээлттэй хандах, тэр үе болгоны өөрчлөлтөд бэлэн байх асуудал. Үүнийг би залуустаа бүр онцолж хэлмээр байна. Төрлөө, өлгийнөөс гарлаа, хэлд орлоо, сургуульд орлоо, эхнэр нөхөр боллоо, хүүхэд гаргалаа. Энэ болгоныг үе гээд байгаа юм. Энэ үе болгонд хүний амьдрал болон сэтгэл зүйд өөрчлөлтүүд гардаг. Үүнийг сайн мэдэрч, хандах хэрэгтэй. Гуравт, сексийн харилцаа. Бүх зүйл нээлттэй болсон өнөө үед энэ талаар хэлэхээс өөр аргагүй болсон. Энэ дээр би нэг жишээ татъя. 20 жил амьдарсан, 2 хүүхэдтэй гэр бүл. Гэтэл эхнэр нь сүүлийн үед манай хүн архи уугаад, гэртээ ирдэггүй, нэг юмтай яваад байгаа бололтой гэж байгаа юм. Үүнийг судлаад үзсэн чинь цаад шалтгаан нь эхнэрт нь байсан. Өөрөөр хэлбэл, сексийн дутагдал байсан. Үүнийг эхнэр, нөхөр хоѐул ойлгоод, нөхөр нь өөр хүүхэнтэй далдуур явалдахаа больж, амьдрал нь хэвийн байдалдаа орсон. Хүмүүс харилцааны зөрчлөө өөр газраас буюу

мөнгө төгрөгнөөс боллоо гээд байдаг. Эндээс би юу гэж хэлэх гээд байна гэвэл гэр бүлийн харилцааны зөрчлийн далд шалтгаан нь секс байдаг.
Секс гэснээс гэр бүлийн тогтвортой оршин тогтнох үндэс нь хайр, секс, үр хүүхэд гээд янз бүрээр ярьдаг. Таны бодол сонирхолтой байна?
Хайр, итгэл, аз жаргал. Би ингэж хэлнэ. Гэхдээ дурлал өөр асуудал шүү. Секс чинь хайр дотроо оршиж байгаа. Хайрын чинь нэг үндэс гэж ч болно. Хайр байхгүй бол юун секс байх юм. Өөрийнхөө зорилгод л бие биенээ ашиглаж байгаа явдал шүү дээ. Сексийн харилцаа мөнхөд байх зүйл. маш том бие даасан асуудал. Их шалтгаан хүчтэй нөлөөтэй. Эдийн засаг тэгж ярьвал тийм чухал зүйл биш шүү дээ. Орчин үед гэрээтэй гэр бүл бий болж байна. Хоѐулаа хамт амьдарна, салахдаа энийгээ ингэж хувааж авна гэж гэрээ хийж суухад бэлэн болчихоод байна. Үүнийг хамтран амьдрах гэж байгаа юм. Энэ бол байж болох асуудал. Энэ тохиолдолд салалтын албан ѐсны тоо бүртгэл буурч байна. Бие биенээ таних гээд явж байгааг хамтран амьдрахтай андуурч болохгүй.
Гэр бүл салалтын шалтгааныг нийгэмтэй холбож тайлбарлах нь элбэг байдаг юм билээ. Энэ тухайд та юу ярих вэ?
Тэгэлгүй яахав. Маш их нөлөөлдөг зүйл. Социализмын үед гэр бүл, гэр бүлийн ѐс суртахуунд тодорхой хэмжээний хууль үйлчилдэг байсан. Гэтэл 90-ээд оноос хойш нийгмийн хөгжлөө дагаад нөгөө ардчилал маань гэр бүлийн харилцаанд хүртэл нэвтэрсэн. Чөлөөт сонголт, боломж өргөн болсон. Өмнө нь нэг үзэл суртал, нэг загвар үйлчилж байх үед байсан гэр бүл задралд орж эхэлсэн. Би энэ хүнтэй суусан ч чахав. Суугаагүй ч яахав. Суугаад салсан ч яахав гэдэг бодол бий болсон. Салалт сүүлийн 10 жилийн байдлаар өсөж байна. Өсөх ч ѐстой. Яагаад гэвэл чөлөөт сонголт, боломжтой холбоотой асуудал. Гэр бүлийн харицлаа цаашдаа улам их төвөгтэй болно шүү. Зах зээл гэдэг маань эдрийн засгийн талаасаа маш хүчтэй нөлөөлж, хүмүүс хувиа борлуулж, довоо шарлуулна гэсэн үзлээр асуудалд ханддаг болж байна. Азиуд тэр дундаа монгол хүмүүсийн харилцаа ураг төрлийн холбоон дээр үндэслэгддэг. Баруунд бол хөндий харилцаатай байдаг. Хүүхэд 16 нас хүрлээ бол явуулчихна. Манай харилцаа бол үхтэл үр харам гээд л сургуульд сургана, ажилд оруулна, үр хүүхдийг нь харж хандана.





“Хөх толбо” сонин. 2006.

ХОЛЫН ХАМААТНУУД ХООРОНДОО ГЭРЛЭСЭН ТОХИОЛДЛУУД ГАРЧ БАЙНА

Гэр бүл бидний амьдралын салшгүй хэсэг билээ. Бид гэр бүлээсээ халуун дулаан уур амьсгал, дотно харилцааг илүүтэй мэдэрдэг. Бие сэтгэлийн чухал хэсэг болсон гэр бүлээ бид яаж илүү аз жаргалтай байлгах вэ? Ер нь гэр бүлийн аз жаргалын үндэс, дээдлэн эрхэмлэх ариун нандин зүйл юу юм бол, монголын гэр бүлийн харилцаа ямар нөхцөл байдалд байгаа вэ гэх мэт асуудлуудыг хөндөн Улаанбаатар дээд сургуулийн Монгол судлалын төвийн захирал, доктор, профессор Т.Намжилтай ярилцсанаа толилуулъя.
Та гэр бүл судлалаар олон жил дагнан ажиллаж, судалгаа шинжилгээний бүтээлүүд ном зохиол бичиж, сэтгүүл эрхлэн гаргаж байсан туршлагатай хүн. Монголын гэр бүлийн нөхцөл байдалд хэр сэтгэл хангалуун байна вэ?
- Манай Монголд гэр бүл судлал шинжлэх ухааны түвшинд хараахан хүрч чадаагүй байна. Гэр бүлийн амьдрал 4-5 жил тутам ихээр өөрчлөгдөж байгаа учир энэ талаар байнга судалгаа хийх шаардлагатай. Нийгмийн амьдрал түүхийн богино хугацаанд эрс өөрчлөгдөж байгаагаас монголын гэр бүлийн харилцааг боловсронгуй болгох шаардлага гарч байна. Гэр бүлийн харилцаа нийгмийн амьдрал, өөрчлөлт шинэчлэлтээс хоцрохгүй байх асуудал тулгарч байгаа.
Засгийн газраас гэр бүлийн жил зарлаж байсан нь гэр бүл, үр хүүхдийн төлөө анхаарал тавих явдлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. Ахлах ангийнхан, залуу гэр бүлүүд, гэрлэх гэж байгаа залуучууд гэр бүлийн талаар маш их сонирхож анхаарах болжээ. Жишээлэхэд: биднийг хөвгүүдийн клубд гэр бүлийн талаар лекц уншихад тэд ихэд анхааран сонсдог. Зарим албан байгууллагууд урьж гэр бүлийн ярих, лекц хийлгэх болсон.
Дунд сургуулийн сурагчид гэр бүлийн амьдарлын талаар, гэрлэх насныхан ханиа яаж сонгох тухай, гэрлэсэн хүмүүс хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэхийг илүүтэй сонирхдог.
Манай улсын гэр бүлийн байдлыг нийгмийн хүрээнд нь авч үзвэл нэлээд хямралтай байгаа бөгөөд энэ нь олон зүйлээр илэрч байна. Гэр бүлийн амьдралд анхаарахгүй бол болохгүй байна. Гэр бүлийн асуудалд байнга анхаарч, судалж, хариу өгч байх ёстой.
Ерөнхийдөө Монголчуудын гэр бүлийн хүрээний амьдралын ололттой тал нь давамгайлаад байна уу, дутагдалтай тал нь давамгайлаад байна уу?
- Судлаачийн хувиар бол аль нэг тал нь давамгайлж байна гэж үзэхгүй. Муу тал байвч арилгах боломжтой гэж үзэж байна.
Монгол гэр бүлийн орчин дэлхий дахины гэр бүлийн амьдралтай нягт холбоотой болсон учир гэр бүлийн амьдарлын асуудлуудаа дангаараа дотооддоо шийдэхэд бэрхшээлтэй болсон. Гадаад харилцаа нээлттэй болсноос сөрөг үзэгдэл ч орж ирж байна.
Ололттой тал нь гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого чиглэлтэй болсон, залуучууд соёлын дэвшилтэт өв уламжлалаасаа суралцах хүсэл эрмэлзэлтэй болсон, нэг үеэ бодвол хүмүүс гэр бүлийн боловсролоо нэмэгдүүлэхийг хичээх болсон гэх мэт юм.

Гэр бүлийн амьдралын суурь асуудлуудыг анхаарах явдал дутагдалтай, удам угсаагаа мэдэх асуудал муу байна. Нийгмээс шалтгаалан гэр бүлийн амьдралд гарч буй өөрчлөлтийг иргэд тэр бүр мэдэрч чадахгүй байгаа. Төрөлт буурах, гэр бүл салалт нэмэгдэх зэрэг үзэгдлийг гайхан хүлээж авдаг. Ардчилсан нийгэмд шилжсэн нь гэр бүлийн амьдралд нөлөөлсөөр байгаа. Тйимээс асуудлыг ул үндэстэйгээр авч үзэлгүй залуучуудыг утга учиргүй буруутгаад хэрэггүй.
Эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээл дээр идэвхитэй орох болсон нь сайн зүйл боловч нөгөө талаар хүүхэд эзэнгүйдэх, төрөлт буурах, гэр бүл салах хандлага бий болж байна. Олон шалтгаанаар гарлах нас хойшилж эмэгтэйчүүд дунджаар 24-29, эрэгтэйчүүд 25-30 насны хооронд гэрлэх боллоо. Залуус цаг заваар хомс байгаагийн зэрэгцээ гэрлэлтийг цаг хугацаа, зардал шаардсан зүйл гэж үзэх явдал байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ажил гэсээр яваад бие биенээ муу мэдэж, сайн ойлголцохгүй болж байна.
Аливаад сэтгэл зүрхнийхээ үүднээс хандах, сэтгэл зүрхтэй нь ажиллах явдал дутаад байна. Сэтгэл зүрхний хүмүүжил гэж байх ёстой л доо.
Манай нийгэмд гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа нэлээд газар авч, зарим хүний хуввп жирийн л зүйл болон хувирсан байх юм. Энэ явдал нь гэр бүл, нийгмийн амьдрал, тэр дотроо хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ямраар нөлөөлөх талаар таны бодол?
Энэ үзэгдлийг нийгмийн хүрээнд хавтгайруулан ойлгож болохгүй. Тодорхой хүрээнд, боломжийн хөрөнгө, албан тушаалтай хүмүүсийн хувьд илүүтэй байдаг юм шиг байна. Энэ бол түр зуурын үзэгдэл, шаардлагатай арга хэмжээг нь авбал цэгцэрнэ.
Хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт гарч байна. Монголд нүүдлийн ба суурьшмал амьдрал зэрэгцэн оршиж байгаа. Дэвшилт уламжлал харьцангуй хадгалагдаж ирсэн хөдөөд цэврээрээ хань бүл болж байсан. Харин хот суурин газрын хүмүүсийн хайр дурлалаа илэрхийлэх, харьцах явдалд өөрчлөлт гарч байна. Хотод гэр бүлийн амьдралд илүү өөрчлөлт гарч, гэр бүлийн янз бүрийн хэлбэр оршиж байгаа. Гадны муу нөлөө тусах нь их байна. Нөгөө талаас дээрх явдал ханилсан хоёрын хэн нэгнийх нь харилцааны болон сексийн харилцааны ханамжгүй байдлаас үүсч байгаа. Энэ шалтгаанаар нэлээд олон хүн гэр бүлээсээ салдаг. Иймээс ч бие биенийхээ харилцааны ханамжид байнга анхаарах хэрэгтэйг дор дорноо бодох нь зөв. Орчин өөрчлөгдөж маш их боломжийг бий болгож байгаа. Амьдралд өөрчлөлт гарч байгаа үе бүхэнд ханилсан хосууд бие биенээ улам бүр таньж мэдэхийг хичээх хэрэгтэй. Дандаа эрэгтэйдээ буруу өгөөд байх хэрэггүй.
“Гэрлэлт бол төгсгөл биш эхлэл. Гэр бүлийн амьдралыг өдөр бүр шинэчилж байх
хэрэгтэй” гэсэн үг байдаг. Ер нь гэр бүлээ аз жаргалтай чигээр нь хадгалах, халуун
дулаан уур амьсгалтай байлгахын тулд эхнэр, нөхөр хоёр юун дээр анхаарах
хэрэгтэй вэ? Гэр бүл бат бэх оршин тогтнохын үндэс юу вэ?
Сайхан гэр бүлийн үндэс нь аз жаргал, аз жаргалын үндэс нь хайр сэтгэл, хайр сэтгэлийн үндэс нь итгэл. Зарим хүрээнд мөнгө төгрөгийг аз жаргал, хайр сэтгэл гэж үздэг явдал бий. Хосууд бие биенээ сайн ойлгоод, маргаанаа хэрүүл болгохгүй, эв түнжингээ алдахгүй байх нь зөв.
Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэхүй өөр талуудтай. Гэтэл эрэгтэй нь эмэгтэйгээ өөр шигээ, эмэгтэй нь эрэгтэйгээ өөр шигээ бодсоноос үл ойлголцол үүсдэг. Тиймээс харилцан бие биенээ ойлгох нь чухал. Орчин, үлгэр дуурайлал хүний төлөвшилд их нөлөөтэй болохоор сайхан гэр бүлд өссөн хүмүүсээс сайхан гэр бүл бий болоод байгаа

нь ажиглагддаг. Салж ч болдоггүй, нийлж ч болдоггүй зовлонтой амьдралтай гэр бүл ханиа буруу сонгосноос бий болдог.
Садан төрөл хамаатнаа мэдэхээ больсноос холын хамаатны үр сад хоорондоо гэрлэх явдлууд гарч байгааг жишээгээр дурдаж болно.
Гэр бүлийн хамгийн нандин, эрхэмлэн дээдэлбэл зохих зүйл нь юу гэж та үзэж
байна?
Азийн орнууд тэр дундаа манай Монголчуудын хувьд өвөг дээдсээ насан туршдаа дээдлэх явдал, үр хүүхэд өвөг дээдсийн амьд шүтэлцээ л юм даа. Хүндэлнэ гэдэг нь эв нэгдэл, нягтрал бий болно гэсэн үг. Хүндэлнэ гэхээр айхтар хүндрүүлж ойлгох хэрэггүй. Сэтгэлээрээ үеийн үед хүндэлж, наад зах нь өглөө орой хоёр амрыг нь асуудаг, хол суугаа бол өдөр бүр утасдаж амар мэндийг нь мэдэж байх хэрэгтэй.
Та гэр бүлийн хүрээний олон асуудлыг хамран судалгаа хийсний дотор гэр бүлийн
уламжлал орж байгаа. Бид гэр бүлийн эртний уламжлалт заншлаасаа юуг нь авч
үлдэх шаардлагатай, бас гээх зүйл нь юу вэ?
Залуучуудад мэдүүлбэл зохих ёснууд гэж бий. Урьдын бүх ёсыг дагах боломжгүй. Бидний гэр бүлийн оюуны үнэт уламжлал бол угийн бичиг хөтлөх, удам судар, уламжлал ёс заншил, ардын сайхан мэндлэх ёсоо мэдэх, өвлүүлэх, үндэсний том баяр болох цагаан сараа зүй зохистой тэмдэглэх явдал юм.
Ёс заншлаа авах гээх асуудлыг нэг судлаач шийдэхгүй, ард түмний нийтээрээ
эрхэмлэж байгаа зүйлийг авч үлдэх, нийтээрээ дурамжхан байгаа бол орхих л хэрэгтэй.
Гэр бүлийн амьдралын үнэхээр чухал асуудлуудын нэг нь хүүхдийн хүмүүжил.
Хүүхдийн хүмүүжилд нэн тэргүүний чухал нөлөө үзүүлдэг зүйл юу болох, хүүхдэд
зөв хүмүүжил хэрхэн олгох болон үүнд эцэг эх ямар үүрэг гүйцэтгэх талаар ярина
уу?
Хүүхдийн хүмүүжил аль ч үе, аль оронд чухал асуудал. Суурин амьдрал улам өргөжсөнтэй холбоотой хийх ажил бараг байхгүй болсноос хүүхэд хөгшидгүй хөдөлгөөний хомсдолд гүнзгий орчихсон байна. Хүүхдэд өлгий, уяа гэх мэт чангаруулах хэрэгсэл хэрэглэхээ болиод байна. Энэ бол маш их санаа зовоож буй асуудал. Яаж хөдөлгөөнтэй байх вэ гэдэг чухал асуудал. Хүн биеийн хүчний хөдөлмөрөөс татгалзаж болохгүй, бас өөртөө тохирсон дасгал хийж байх ёстой. Хөдөлгөөний хомсдолоос хэрхэн гарах талаар хэлэлцүүлэг хийж байгаад яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.
Бас нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол эцэг эх нь үргэлж завгүй байдгаас хүүхэд эзэнгүйдэж байна. Гэрийн хүүхэд хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, хүүхдийн тоглоомын зөв газруудыг бий болгох хэрэгтэй байна. Тоглоом хүүхдийг хамтач, нөхөрсөг харилцаатай болгох ач холбогдолтой. Эцэг эх нь сайн байж үр хүүхэд нь сайн байдаг тул үлгэр дуурайлал гэдэг чухал зүйл.
Төгс төгөлдөр гэр бүл гэж ямар гэр бүлийг хэлнэ гэж та бодож байна?
Гэр бүл төвшин сайхан байна гэдэг нь ханилсан хүмүүс бие биедээ сэтгэлээ зориулсан байхыг хэлнэ. Бие биеэ ойлгодог байх хэрэгтэй. Ойлгохгүйгээс эвдрэлцэл бий болдог.




“Хүмүүсийн амьдрал” сонин. 2005. /20/

ҮЕ ХООРОНДЫН ХҮЙТРЭЛ

Энэ асуудлыг анхаарах шаардлагатай.
Орчин цагт аль ч орнуудын гэр бүлийн амьдралын нэгэн чухал асуудал нь үе үеийнхний хоорондоо холдон хөндийрч, эцэг, эх, үр хүүхдүүд оюун санааны хувьд нийцэн зохицохгүй болж буй явдал юм.
Өөр өөр үеийнхний үзэл бодлын хувьд хэтэрхий зөрөлдөх болсныг гэр бүлийн харилцаагаар мэргэшсэн зарим орны социологичид бараг цөс онцлон хэлж байна.
Японы Токиогийн их сургуулийн профессор Сейзо Хриѐси Исикава “1960-аад оны хоёр дахь хагасаас эхлэн насанд хүрэгчид, идэр залуусын хооронд сэтгэлгээ хийгээд зан авирын ихээхэн холдолт, тасралт тов тодорхой ажиглагдах болсонд эргэлзэх зүйл огтхон ч үгүй юм” хэмээн бичсэн байдаг.
Хүний аль ч нийгэмд хөгжлийн нь явцад үүсэн бий болж байдаг “Үе үеийнхний оюун санааны тасралт” нь таагүй үзэгдэл мэтээр тооцогдож байгаа юм.
Энэ нь гэр бүлийн амьдралын ерөнхий уур амьсгал, өдөр тутмын санаа сэтгэлийн байдал, эцэг эх, хүүхдүүдийн ертөнцийг хүлээж авах мэдрэмж зэрэгт сөргөөр нөлөөлж олон гэр бүлд ёс суртахууны болон сэтгэл зүйн хор хохирол их учруулж байна.
Тэгэхдээ энд эцэг, эх болон бага насны хөвгүүд, охидын хоорондын харилцааны талаар бус, харин эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд, өөрийн гэсэн гэр бүлгүй, эцэг эхтэйгээ хамт амьдарсаар буй насанд хүрсэн хүүхдүүдийн хоорондын харилцааны тухай ярих ёстой болж байгаа юм.
Үе үеийнхний оюун санааны хөндийрөл” –ийн цаад учир юундаа байна вэ?
Амьдрал ахуйгаа, гэр бүл хийгээд нийгэмд гүйцэтгэж буй өөрийн эрх үүргээ, амьдралынхаа эрхэм дээд эрмэлзлийг үзэж буй хөвгүүд, охидын үзэл бодол тэдний эцэг, эхчүүдийнхээсээ огт өөр байдалд орших болж байна.
Үүний улмаас тэдний хооронд зөрөлдөөн будлиан, мөргөлдөөнтэй байдал, харилцан үл ойлголцол, хүний шинж хөндийрөх үзэгдэл, заримдаа бүр дайсагналцах тохиолдол ч бий болдог. Энэ нь юуны өмнө дараахи шалтгаанаас үүсэж байна. Тухайлбал:
-Бэрх он жилүүдэд өсөн бойжсон ахмад үеийнхний маань амьдрал ахмад үеийнхний маань амьдрал ахуй, албан ажил хэрэг, гэр бүлийн үүрэгтэй туйлын буурь суурьтай, хариуцлагатай ханддаг.
-Цэл залуу энэ үеийнхний төлөөлөгчид эцэг, эхчүүдийнхээ баримталж байсан аргуудаас хүмүүжлийн өөр арга барилуудыг хэрэглэх боллоо.
-Олон эцэг, эх хүүхдээ өөрсдийн эрхэм дээд эрмэлүлийн үзэл санаагаар хүмүүжүүлэх чадвар тааруу байна. Үүний шалтгаан гэвэл, ажил алба их зав чөлөө бага байгаагийн улмаас эцэг, эхчүүдийн олонхи нь сургуулийн өмнөх насны юмуу, бага

ангийн хүүхдээ хөндлөнгийн хүмүүст хөлс мөнгөөр даатган хажуу хавийнхандаа, айл хөршдөө хүмүүжлийн ажлыг нь хариуцуулдаг болж байна.
-Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь ажлын өдрүүдэд өглөөнөөс орой хүртэл ямар ч харгалзан харж, хандах хүнгүй байдаг байна.
Өмнө өгүүлсэн зүйлүүд нь үе үеийнхний оюун санааны хөндийрлийн үндэс, эхлэл бий болсоор байгааг харуулж байгаа юм. Ахмад болон залуу үеийнхний ертөнцийг үзэх үзэлд гарч байгаа оюун санааны тасалдалт, хөндийрөл эх, эцэг, үр хүүхдүүдийн хоорондын харилцаанд онцгой хурц, ил тод илрэн гарч байгаа нь санамсаргүй зүйл биш юм.
Манай оронд “Үе үеийнхний хөндийрөл” ямар байдлаар илэрч байна вэ?
-Уламжлалт их гэр бүлд 3.-4 үеийнхэн амьдарч байсан бол орчин цагт их гэр бүлд эмээ, өвөө эсвэл ээж, аав л амьдрах болж.
-Хүн амын чөлөөт шилжилт, хөдөлгөөн, Тухайлбал:
Хотоос хөдөө рүү,
Хөдөөнөөс Улаанбаатар бусад хот суурин газар луу шилжин суурьшиж,
Монголоосоо гадаад орон ялангуяа залуу үеийнхэнээс олноор сурч, амьдарч байгаа.
Орчин үеийнхэн маань өндөр боловсрол, ажил, амьдралын чадвар сайтай болсоор байгаа нь уламжлалт Их гэр бүл дэх эмээ, өвөө нарын эзлэх байр суурийг улам хязгаарлахад хүргэж, ахмадууд эмээ, өвөө, ээж аав нарын өдөр тутмын, байнгын сургамж, зөвөлгөөнөөс залуусыг хөндий байлгах болж байгаа,
Монгол гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч, гэр бүлийн амьдралд, чөлөөт сонголт, боломж бий болсоор байна.
Улс орон зах зээлийн хүрээнд улам бүр татагдан орж байгаа нь Монголчуудын ярьдагчлан:
“Хувиа борлуулж
Довоо шарлуулдаг” үзэл хүмүүсийн үзэл бодол улам бүр давамгайлах болсоор байгаа.
Монгол гэр бүл сурган хүмүүжүүлэх арга мухардалд орох болу, эцэг, эх-хүүхдүүдийн харилцаанд зай гарч улмаар хүүхэд эзэнгүйдсээр байгаа,
Хүүхдийн “Зорилго-хяналттай” сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа монгол гэр бүлүүдэд төдийлөн хэрэгжээгүй байгаа зэрэг болно.
Судалгаанаас үзвэл ах, дүү хамаатан садны холбоо бүдгэрч, зарим талаар мартагдах ч сөрөг тал бий болох хандлагатай. Гэхдээ “настанаа хайрлах, халамжлах үүрэгтэй, ухамсартай байх ёстой гэж залуус үздэг байна.
Өрх гэрт ёс, уламжлал ямар болох вэ? Тэд өрх гэрт хэр зэрэг зөв ёс, уламжлал зонхилж байна вэ? Түүнээс өрх гэр, нийгмийн хэмжээн дэх ёс ямар байх нь шалтгаалдаг.
Дээрх байдлаас үндэслэн дүгнэж үзвэл:

Ураг төрлийн холбоонд үндэслэсэн хамтач, эв эетэй байх, харилцан хүндэтгэсэн харилцаа садан-төрөл-хамаатанг бие биеэс нь бидэнд төдийлөн үл ажиглагдаж байдлаар хөндийрүүлсээр байхад хүргэж байна гэж үзэж болно.
Үүнийг сааруутах, ойр байлгахын тулд бид бзхэн чухам юунд анхаарч, ямар үйл ажиллагаа явуулбал зүйтэй байна вэ?
Өнгөрсөн түүхийн явц дахь үйл явдлууд Монгол хүний амьдард, ёс, зан араншинд өөрчлөлт оруулсан ч үе үеийнхэнл үндэсний дэвшилт өв уламжлагдсаар ирсэн.
Эдгээрээс чухам юуг нь уламжлуулбал зүйтэй бол?
Монгол өрх гэрийн хүрээнд өвөг дээдсээс үе үеийнхэнд өвлөгдсөөр ирсэн дараахи ёсыг өвлүүлбэл зүйтэйг судалгаанд үндэслэн дэвшүүлж байна. Үүнд:
1. Удам угсаа, овгоо мэдэж нэр төрийг нь эрхэмлэх,
2. Их /баруун/ гэрээ, гал голомтоо, онгод, бурхан шүтээнээ дээдлэх,
3. Гэр бүлд “төрөл-садан-хамаатан”-ны хамтын нөлөөллийг хадгалах,
4. “Ургийн баяр”, “Ах дүүсийн уулзалт” хийж буй уламжлалыг дэмжин өргөжүүлэх зэрэг.
Өрх айл бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь уламжлал, шинэчлэлийн зохисыг ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд, хойч үеийнхэндээ уламжлуулах явдал байдаг. Оричн үед гэр бүлүүд тогтвортой байхад ч, үе үеийнхний хөндийрөлтийг барьж байхад ч үндэсний ёс, заншил чухал нөлөөг үзүүлэх учиртэй байдгийг бид бүхэн анзаарахгүй байж болохгүй юм.




“Өнөөдрийн Монгол” сонин, 2006.

ХАЙР ҮГҮИ БОЛОХ НЬ

Жирийн төлөвшсөн хайраас илүү балчир хүүхдийнх эсвэл боловсорч гүйцээгүй хайр нь салахад амархан байдаг. Төлөвшсөн хайр нь бүтээлч, үндсэн хайранд илүү ойрхон байдаг. Гэхдээ хамгийн том нууцлагдмал илрэл бол “би ”- гийн дотоод няналт, чөлөөтэй өсөлт байдаг ба энэ нь гэрлэлтийн өмнө юм уу дараа нь хайр байхгүй болгоход хүргэдэг.
Балчир хүүхдийн хайраар хайрлаж байгаа хүн нь “ намайг хайрласан болохоор би хайрлаж байна” гэж бодож, боловсорч гүйцээгүй хайр нь “ надад ч хэрэгтэй учир би таныг хайрлаж байна ” гэж боддог. Эдгээр хүмүүс нь болзол тавьдаг учраас их шаналалтай байдаг. Ялангуяа романтик, хариу нэхээгүй хайр нь удаан хугацаанд харьцаж, гүнзгийрэх тусам хайрын том шарх үүсгэдэг.
Хайрын хөгжлийн явцад тодорхой үед тохирсон өөрчлөлт байх нь мэдээж. Энэ шатанд харин тэвчээргүй болж дандаа сөргөлдөх юм бол хоёр тийш болохоос өөр аргагүй.
Хайр нь үгүй болохдоо хүнд гүн шарх, хоосорсон сэтгэл, ганцаардал, зовиурыг өгдөг.
Сонирхол буурах
Хоёр хүн сонирхол нь буурч нэг нэгнээсээ харьцаагаа тасалснаар биенийгээ чөлөөлж өгч байна гэсэн үг. Хэрэв харьцаа жирийн байдлаар суларвал хоёуланд нь тодорхой болно. Нэгнийх нь халуун сэтгэл хөрөх юм бол нөгөө талдаа ч нөлөөдөг. Гэвч нэгнийх нь сонирхол өөр харилцагч руу шилжих юм уу нөгөө тал нь одоохондоо өмнөх харьцаанаасаа салж чадаагүй байх үед харьцаагаа төгсгөл болгоно гэдэг л их хэцүү.
Хоёр тийш болохын хоёр дүгнэлт
Нэг . Салнаа гэдэг их хэцүү болохоор шинээр хэн нэгэнтэй болзоход хэцүү байгаа хүн харьцаагаа тэр хэвээр нь хадгалдаг. Мөн удаан хугацааны турш найзалж ирсэн хүнтэйгээ харьцуулахад шинэ харилцагч нь илүү сэтгэл татам байх нь ховор. Мөн сексийн дотно харьцаатай байсан бол тэр ханамжаасаа болоод харилцагчаа орхино гэдэг харамсалтай учир харьцаагаа таслаж, хоёр тийш болно гэдэг бэрх. Бас үүнээс гадна харьцагчийн өөртөө итгэх итгэл эсвэл “ би “ гутах байх хэцүү байдаг. Хэн ч гэсэн цаад хүнээ шаналаасай гэжхүсдэггүй.
Хоёр. Төлөвшсөн хүн нь эхлээд харьцаагаа таслах гэж байгаад харилцагч нь дотно сэтгэлийн найзын харилцаанаас их тус дэм авч байгааг мэдвэл таслаж чаддаггүй. Ялангуяа харилцагчийн ганцаардлыг харьцаагаа үргэлжлүүлж байж шаналалаасаа ангижирч чаддаг. Хоёр хүний харьцаа гүнзгийрч тэднийг нэг хос гэж хүлээн зөвөөрч байхад болиноо гэдэг бүр хэцүү.
Хоёр тийш болдог арга
Дээр өгүүлсэн салахад хэцүү байдлуудыг амарханаар дуусгавар болгоход туслах аргаас дурьдвал :
1 Тодорхой байдлаар салахаа илэрхийлэх
Харьцагчийнхаа гутрал цөхрөлийг хардаггүй хүн нь ихэвчлэн энэ аргыг хэрэглэдэг ба хайр хөрвөл цэвэрхэн гэгч нь хучаад халхалчихдаг арга.
2 Бусад зүйлийг тэвчих
Бусдын хөндийрч буйг хараад өөрөө ч гэсэн тэгэх гэвэл бүр их дарамттай болно. Иймэрхүү байдлаар давтагддаг харьцаа нь өнөөгийн гэр бүлийн нөхөрлөлийн онцлог болж харьцаа таслалтыг бүр ихэсгэж буйг харуулдаг.
3. Тусламжийн хүсэлт
Найзтайгаа зөвлөлдөх нь нэг арга бөгөөд мэргэжлийн зөвлөгч дээр очих нь бас тус дөхөм болдог. Ирээдүйн сайхан харьцааны төлөө одоогийн мууд байдлыг таслан зогссоох хэрэгтэй. Тэгж байж энэ нь харьцаагаа таслах бодит арга болно.
4 Найдвар тасрахыг ялан дийлэх
Бидний өмнөх дугаарт өгүүлсэн хайрын төрөл байдлаас шалтгаалан хайрыг үгүй болгох нь өөр өөр байдаг. Ялангуяа гэрлэсний дараах хайрын болилт нь салалт, гэр бүлийн эвдрэлцэл, гэрлэлтээс гадуурх харьцаа зэрэг маш хүнд нөхцөл байдлууд, шархыг үүсгэдэг. Тиймээс бид төлөвшсөн хайранд үндэслэж гэрлэхийн тулд залуу насаа зөв өнгөрөөж, амьдралаа чимэглэн, хичээх хэрэгтэй.
Хайрыг сэтгэлдээ сийлж хадгалъя.



“ГОО МОНГОЛ” сэтгүүл 2006.

МЭДЭЭЛЛИЙН НӨЛӨӨ

Японы Нагасаки Сасево хотод 12 настай нэгэн охин ангийхаа охиныг хутгалж
амь насыг нь бүрэлгэжээ.
Хүний санаанаас гарахааргүй гэмт хэрэг үйлдсэн тэр охин ихэнхи цагаа интернэтэд өнгөрүүлдэг байсан бөгөөд аймшгийн кино үзэх дуртай байсан гэдэг.
Зарим хүн тэр охиныг киноны бодит болон зохиомол ертөнцийн хоорондох ялгааг ойлгох чадвараа алдсанаас ийм үйлдэл хийсэн гэж дүгнэдэг. Гэвч зарим нэг нь олон нийтийн мэдээлэлийн нөлөө тэр охины өөрийгөө удирдах тархины үүргийг сулруулж, хэрцгий үйлдэл гаргахад хүргэсэн гэж тайлбарладаг байна.
Нэг томоохон асуудал үүсгэж байгаа интернэт дэх “Сөрөг нөлөө үзүүддэг сайт”-ын гэмт хэрэгүүд Японд ч ихэсч байна.
Өнгөрсөн жил Японд “Сөрөг нөлөө үзүүддэг сайт”-ын хэрэглээнд насанд хүрээгүй биеэ үнэлэгчидийн 791 хэрэг бүртгэгдсэн бөгөөд гурван жилийн дотор энэ нь 20 дахин өссөн аж. 18-аас доош насны 120 гаруй хүүхэд эдгээр гэмт хэрэгт өртжээ. Үүнээс илүү хэрцгий гэмт хэргүүд ч бас хүн амины хэргийнн тоотой адилхан өсч байна.
Миний бие Солонгост сексийн талаархи мэдээлэл интернэтээр өргөн тархсан, энэ нь өсвөр насныхныг биеэ үнэлэхэд хүргэж байгааа төдийгүй, энэ талаар Солонгост томоохон асуудал гарч байгаа тухай сонссон.
Хятад улсад интернэтийн мэдээлэл нь сексийн болон хүчихийлэлийн гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг болоод байгаа аж.
Японы гэр бүлийн шүүх /Сасевогийн хэрэг/тэр хүүхдийг засан хүмүүжүүлэхэд явуулж, хяналтанд байлгах шийдвэрийг гаргасан байна. Энэ хугацаанд тэр охинд ямар нэгэн сэтгэцийн өвчний шинж тэмдэг илрээгүй аж. Гэр бүлийн шүүх хүүхдээ өсгөх ямар нэг дутагдалтай тал эцэг, эхэд нь байсан эсэхийг ч ажигласан байна. Энэ мэтээр энгийн гэр бүлийн үүрэг хариуцлага сэтгэл түгшүүлсэн түвшинд хүртэл мууджээ. Эцэг, эх хүүхэд хоорондын харьцааг эргүүлэн яаж авчрах талаар бид өөрсдийгөө нэг асуух цаг ирээд байна.
Гэр бүлийн хүрээнд анхаарвал зохих энэ асуудал болон бусад гэр бүлийн ийм нөхцөл байдлыг Японд тусгаарлаад байгаа бөгөөд түүнчлэн Солонгос, Хятад болон

Зүүн Азийн орнуудад ч бас илрээд байна. Күнзийн сургаалын уламжлалд үндэслэн гэр бүлийн бат бөх баталгаа нь Зүүн Азийн орнуудыг тодорхойлж байна. Тэгэхээр эцэг, эх болон хүүхэд байх арга ухаан, хэрхэн анагаах ухааны ойлголттой байх, түүнчлэн хүүхдээ бойжуулахад үүнийг яаж ашгилах вэ гэдэг талаар Зүүн Азийн зарим орны жишээн дээр тулгуурлан өөрийн болол санааг хуваалцъя.
Хүрээлэн буй орчны янз бүрийн нөлөөллөөр мэдрэлийн дөрвөн судас болон түүний салбар судаснуудыг ургуулж байгаа дөнгөж сая төрсөн нялх хүүхдийн сайн хөгжөөгүй эсүүд нь биеийн хэлбэрийг бүрдүүлэх дотоод организм болон тархины эсүүдтэй холбогддог. Салбар судаснууд нь мэдээлэл хүлээн авах тархины эсийн тэмтрүүл нь болдог бөгөөд мэдээ мэдээлэл зэрэгт харилцааны сүлжээг бий болгож эхэлдэг. Мэдээлэлийн энэ сүлжээ нь идэвхитэй бүрэлдэн тогтох энэ чухал үе бол доорхи гурван үе шат юм.
-Нэгдүгээрх нь төрснөөс 3 нас хүртэл,
- Хоёрдугаарх нь 4-7 нас хүртэл,
-Гуравдугаарх нь 10 нас орчит гэсэн үе шаттай.
-20нас хүрэх үед нь мэдээлэл авах харилцааны сүлжээ тогтох үйл явц
удааширдаг.
Нэгдэх үе буюу 0-3 насны хооронд хамгийн чухал хүчин зүйл бол эхнэр, нөхөр хоёр хоорондоо сайхан харилцаатай байх явдал юм. Хосууд амьдралдаа хийх зүйлээ сайтар зохицуулаад, тэд сэтгэлийн ямар нэг дарамтанд орохгүйгээр амьдарч болно. Хүүхэд эцэг, эхийнхээ дотно харилцааг анзаарч эхлэхэд эцэг эх нь ч бас сэтгэл хангалуун болно. Энэ нөхцөл байдалд хүүхэд биеэ дааж эхэлдэг. Нөгөө талаар хэрэв эцэг эх өөр хоорондоо харилцаа муутай байвал хүүхдийн сэтгэл санаа тогтворгүй болдог бөгөөд хүүхэд биеэ даах боломжоо орхидог.
Хүүхдийн эцэг эх нь эвтэй бол хүүхдийн сэтгэл санаанд тайван байдлын мэдрэмжийг аяндаа төрүүлж хүүхдэд эцэг эхийн гараас гарч бие даах боломжийг олгодог байна. Энэ бол хүүхдийн анхны хүмүүжил юм. Хэрэв эцэг эх нь хүүхэдтэйгээ элэгсэг дотно сэтгэлээр харьцаж чадвал хүүхэд өсөж томроод логик үзэл бодол бүрэлдэж, сексийн дур хүслийг барих чадвар тогтдог.
Хоёрдугаар үе шат нь хүүхэд дунд сургуульд орохын өмнөх үеийг хамарна. Энэ үед гэр бүлийн итгэлцэлийг нэмэгдүүлэхийн тулд эцэг эх нь хүүхэдтэйгээ байна харьцаа холбоотой байж, дотно ярилцах нь маш чухал юм.
Эцэг эхчүүд гэр бүлийн, хөршийн, сургуулийн, нийгмийн болон нутаг дэвсгэрийн харьцааны талаар ярилцаж байх хэрэгтэй.
Хосууд бие биедээ сайхан үгийг харамгүй хэлэх хэрэгтэй бөгөөд үр хүүхэддээ ч бас ингэж хандах нь чухал юм. Энэ нь хүүхдийн эцэг эхтэйгээ чөлөөтэй харьцах боломжыг бүрдүүлж, гэр бүлийн гишүүдийн дотно уур амьсгалыг ч бүрдүүлнэ.
Эцэг эхийн харьцаа багасаад ирэхээр хүүхэд нь цөөн тооны найзтай болж, сэтгэл нь тогтворгүй болдог. Энэ үед хүүхэд эцэг эхийгээ ямар ч үг хэлсэн ч тоохгүйгээр үл барам буруу замруу орох эхлэл тавигддаг.
Хүүхдийг 3 настай байх үед нь түүний хувийн шинж чанар нь төлөвшиж эхэлдэг бөгөөд бэлгийн бойжилтын сүүлийн өөрчлөлт нь ч бас тэрхүү шинж чанарыг бий болгодог.
Хүүхэдтэйгээ харьцахдаа түүний санаа бодлыг сонсох тохиромжтой цагийг сонгох нь зөв юм. Зурагт үзэнгээ ямар нэг зүйлийн тухай ярихад илүү үр дүнтэй байдаг.
Өсвөр насыг хамардаг гуравдугаар үе шатны дараа сурч боловсрох үе эхэлдэг. Энэ бол боловсрох хувийн шинж чанарыг бүрэлдүүлэх үе юм.





“Шинжлэх ухаан танин мэдэхүй” сэтгүүл. 2006.

ЭХИЙН ХЭВЛИЙГЭЭС СУРГАХЫН УЧИР

Монголчуудын маань удам цэвэр, ухаан саруул, улс орон маань улам өрнөн хөгжиж байх болтугай.
Хүүхдийн оюуны хөгжил эхийн хэвлийд байхаас эхэлдэг. Энэ талаар АНУ-ын эрдэмтэн Уилки, Барбара Уилки нар “Үр хөндөхүй” гэдэг бүтээлдээ: “Эхийн хэвлийд хүүхдийн зүрх 18 хоноод цохилж, дөрвөн сартайгаас эхийн сэтгэлийг дагаж айх, өсөрхөх, уйтгарлах, хилэгнэх сэтгэлийн хөдлөлд автдаг” тухай өгүүлсэн байдаг.
Төрөхийн өмнөх үр хөврөлийн ургийн үеийн хөгжлийн үе онцлогийг физиологийн болон одон гарагийн зурхайн үүднээс харьцуулан үзвэл үндсэндээ адил байгаа нь ажиглагддаг.
Хүүхэд эхийн хэвлийд гарагуудын шууд нөлөөнд бойждог байна.
Эхний сард: Санчир гарагийн хүүхэд хүн дүрсийг олдог.
II сардаа: Бархасвадь гарагийн нөлөөнд хүч энергийг олно.
III сардаа: Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтнүүд хөгжин тархи өснө.
IV сардаа: Нарны нөлөөнд зүрхний ажиллагаа буй болж сайжирна.
V сардаа: Сугар гарагийн нөлөөнд бие эрхтнүүд гоо дүрсийг олно.
VI сардаа: Буд гарагийн нөлөөнд нүд, хөмсөг буй болно. Үс, хумс, ургаж эхэлнэ.
VII сардаа: Саран гараг бүх эрхтнийг гүйцээж хөгжүүлдэг.
VIII, XI сардаа: Санчир гарагийн нөлөөнд гадаад орчинтой харьцах бүхийл бэлтгэлийг хангадаг. Хүүхэд эхийн хэвлийд 9 cap 9 хоног 9 цаг бойжих учиртай аж. Энэ тухай Д.Балдандорж гуай өгүүлэлдээ бичжээ. /1996 он/ Монголчууд “хүүхэд гэдэг чинь эхийнхээ гэдсэнд бойжижбайхдаа эх юу хийнэ, юу бодно, юу иднэ энэ бүгдэд чинь хүүхэд суралцаж, хийж байдаг юм шиг байгаа юм” гэж үзэцгээдэг.
Өвөрмонголын Өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Алтан Эмээл хошууны ахмад настан Д.Мажиг /69 настай/ гуайтай бие давхар болох гэж хүн биеэ хэрхэн авч явдаг ёстой байсан талаар ярилцахад:
“Бодоод үз дээ. Миний найз эмэгтэй байдаг. Тэр тамхи татдаг байсан. Бага охиноо тээж байх үедээ тамхинд их орсон. Тэрний бага охин 3, 4 насандаа тамхины цаас, хайрцаг, иш энэ тэрийг цуглуулаад сорно. Тэр эмэгтэй хүүхэд 8 дугар ангидаа тамхи татдаг болсон гэсэн. Одоо ч татдаг. Туранхай бор охин байгаа.
Охины эх надад: “Намайг тамхи татаж байх үед заяасан юм болохоор ингээд л төрчихдөг юм байх даа” гэдэг юм.
Тэгэхээр эх ямар байх нь хүүхдэд нөлөөлж үлддэг юм шиг байна гэсэн Английн нэгэн профессорын “Тамхи татаж байх үед хэвлий дэх хүүхэд хөдөлдөггүй. Тэгээд ч тамхичин эхийн хүүхэд турь муутай байдгийн нэг шалтгаан түүнтэй холбоотой байу магадгүй” гэж үзсэнийг санахад илүүдэхгүй.
Эмэгтэй хүн хэвлийдээ хүүхэд олсон тэр мөчөөс:
- хажуулан амрахгүй
- далжийн суухгүй
- хэлбийж зогсохгүй
- нийлэмжгүй юмыг идэхгүй
- түшлэгтэй сандалд суухгүй
- нүдэнд муу өнгийг үзэхгүй
- чихэндээ хов живийг сонсохгүй
- өглөө, үдэш бүр уянгат шүлэглэлийг дуудуулан сонсож явах ёстой. Ингэж чадвал төрүүлсэн хүүхэд төлөв шударга, эрхэм төгс болж хэмээн үздэг. Хоол унд. Хүүхэд олсноо мэдсэн үеэс аль болохоор шим сайтай хоол ундыг
тохируулан идэж уух ёстой. Ихэвчлэн бүхэл мах, битүү хоол, шөлөөр хооллоно. Цагаан идээ ялангуяа сүү их чухал. Хурц хоол идүүлэхгүй. Ангийн мах иддэггүй. Учир нь хүүхдийн хүй солигдоно гэдэг.
Битүү туурайтны мах, үлдэж туссан, гашилж гэмтсэн идээ ундааг идэж уувал нялх хүүхдийн биед муу шим чанар шингэж, эд эрхтний бүрдэл бойжилтод нөлөөлнө. Холын юм амсахгүй. Хамаагүй таарах, таарахгүй юм идэж болохгүй. Энэ нь гэдэс эвгүйрхэж, хордохоос болгоомжилж буй хэрэг.
Хамаагүй хурц амттай элдэв чихэр бурам аль болохоор хэрэглэхийг хүүхэд элдэв юмнаас бузартана гээд дургүйцдэг.
Харин зун, намар хангайн жимсийг иднэ. Архи, айраг хэрэглэхгүй. Жирэмсний эхний 12 долоо хоногт нэг аяга шар айраг уухад л хүүхдийн тархины цусан хангамж тодорхой хэмжээгээр багассанаас тархи толгойн гэмтэл нт нэмэгддэг байна.
Хөдөлгөөн чухал. Эхийн хөдөлгөөн үр хөюрөлийн булчин, яс, үе мөчний хөгжилд идэвхитэй нөлөөлнө. Хөдөлгөөн ихтэй байвал хэвлий дэх хүүхэд эрүүл бойжих ба зүрх судас нь хэвийн үйл ажиллагаатай, ой сайтай сэргэлэн хүүхэд гарна гэдэг. Үүний тулд:
- Эрт босно.
- Орой унтана
- Аль болох их яюна
- Хөл гараа хөдөлгөх, хөшөөг нь гаргахыг хичээнэ.
Ер нь биеэ чилээх нь цээртэй. Тэгвэл яавал зохилтой вэ? Ур шавхах, уйтгар сарниахажил үйл хийвэл нэн зохилтой. Гэхдээ хийж буй зүйлдээ удаан цагаар улайрч үл болно. Ажил үйл хийсний дараа гол ус, хөх шрэг бүхий зүгт явах нь орчноо өөрчлөх, сэтгэлээ сэргээхэд тустай.
Босоо суугаа байдлаас ээлжлэн ажил үйл хийхийг анхаарч байвал зүйтэй.
Хориглож, цээрлэдэг зүйл:
- уурлаж, гомдож болохгүй
- хэрүүл, зодоон цохион сонсохгүй
- овоо тахилга, үхдэл гашуудал дээр очихгүй.
- айж, цочихгүй байхыг хичээх
- тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй
- сөхөрч буюу явган суухгүй
- золгодоггүй. Айл хот хэсэхгүй байхыг хичээх
- эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэдэг.
- Доороосоо даарч болохгүй.
- Жирэмсний хугацаанд хөдөө, гадаа унтахыг цээрлэх зэрэг.
Бие давхар хүний урдуур хөндлөн гарч болохгүй.
Хуучцуул: “Бие давхар хүний урдуур зам хөндлөн битгий гарч бай” гэдэг байсан.
“Яадаг юм бэ?” гэж асуухад хариуд нь “Нүгэл болдог юм”, “Нуруу чинь бөгтөр болно” гэх
зэрэг хариултыг өгдөг сөн. Тэгвэл цаад уяир нь юунд байсан юм бол?
Бие давхар эхтэй иөргөлдөх, шүргэх, түлхэн унагааж урагт аюул учруулахаас
сэргийлсэн утга агуулж иржээ.

Тэгэхлээр бие тулгар эмэгтэй болон нөхөр, бусад хүмүүсээс тавих хамтын анхаарал, чармайлтын дүнд төрөх хүүхдийн зөв өсч торнихын үндэс тавигддаг болохыг онцлон хэлэх гээд байгаа юм.
Хөд хүндтэй болоход эхийг их хүндлэнэ. Өмнүүр нь гарч болохгүй. Энэ нь тэр эхийг хүндэлж, тэр хүүхдийг хүндлэхээс гадна хэвлий дэх хүүхдийг хүндлэх ухамсар ёсонд нөлөөлнө гэж эрхэмлэдэг.
Эх нь надыг энэ хүн хүндэлж байна гэж бодоход хүүхэд бас би хүндлэгдэж байна байгаа гэх жишээтэй.
Урлагийн гавъяат зүтгэлтэн, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуай “Ламын гэгээний Майдар” гэдэг шашны том баярт жаахан хүүхэд байхдаа аав, ээжтэйгээ хамт очиж үзэж байгаад Хангарьд шувууны дэлэлтийг ойроос үзэхээр гүйтэл аав, ээж хоѐр нь учиргүй сандран гүйлцэн ирж хоѐр талаас нь барьж аваад: “Үүнээс хойш, түүнээс цааш бие давхар хүний урдуур зөм хөндлөн битгий гарч бай” гэсэн гэдэг.
Бирваа гуай “Яадаг юм бэ?” гэж асуусанд “Нүнэл болдог юм” амьтны амь бусниулсан цээрлэлийн үгээр аав, ээж нь хариулжээ. Бирваа гуайд энэ сургаалийн үг мах, цусанд нт шингэжээ. Одоо ч гэсэн жирэмсэн хүний урдуур хөндлөн гарахыг цээрлэн, ард түмний бий болгосон зан заншилд биширч явдагаа дурсан бичсэн байдаг.
Өмнө өгүүлсэн бүхэн нь хүнээс үргэлж анхаарал хөдөлгөөн, хөлөлмөр хүч шаардаж байгаа болохоор нэгдүгээрт, төрөхөд эхэд өөрт нь хүндрэлгүй, хоёрдугаарт, хөдөлгөөн, цээр бүх юм маань уг хүүхдийн хүмүүжил, бие бялдарын байдал, махбодид их нөлөөлж, хүүхдийн мах нь чангарч зөв хүмүүжилтэй болно.
Белфастын Их сургуулийн профессор Питр Хеппер Британы сэтгэл судлаачдын бага хурал дээр хэлэхдээ: “Үр хөврөлийн оюуны хөгжил нь бие махбодын хөгжил шиг чухал зүйл юм” гэжээ.

Хориглох цээрлэх зүйл.
Хүүхэд хэвлийдээ байхдаа эхийнхээ хийж байгаа бүх үйлдлийг мэддэг. Уйлбал хамт уйлна. Инээвэл хамт инээнэ. Эхийн сэтгэлийн хямрал хэвлийд хүн болж байгаа хүүхдийн сэтгэл санааг эвдэж сүйтгэдэг болохыг шинжлэх ухаан тогтоожээ. Их уурлавал нялхсын мэдрэлийн эрхтэнд бузар сууна. Гомдож болохгүй. Хэт уйлж унжвал эд эрхтэнд нь усан хир шингэнэ. Гарах хүүхэд бузартана гэдэг. Хэрүүлд орохгүй. Хэрүүл, зодоон цохион сонсохгүй. Нохой, муураар наадаж болохгүй. Нохой муурын үнэр нь нялхсын эрхтэн бойжилтод хортой. Эхийг тулгар болохоос эхлэн хүүхдийн ой өнгөртөл гөлөг тэжээдэггүй.
Тулгар бүсгүйчүүл аль болохоор тайван дөлгөөн байх ёстой. Хөл хорьсон цээр татсан айлын дээсэн дээгүүр алхаж ордоггүй.
Элдвийн эм тан, ургамал уух хэрэглэдэггүй. Энэ нь гарах хүүхдэд муугаар нөлөөлнө гэж үздэг.
Овоо тахилга, үхдэл гашуудал дээр очуулдаггүй. Давхар бүсгүй сэвтэж, хүүхдийн нь билэг ойд нөлөөлнө гэдэг. Өөрийн төрсөн аав, ээжийнхээ оршуулганд очиход хувцсан дотуураа чөдөр заавал бүсэлдэг. Энэ нь муу амьсгал ад тотгорыг хашиж байгаа гэдэг.
Нялхас үрэгдсэн айл хүн өнгөрсөн газраар очиж идээ цагаа, мах идэхийг цээрлэдэг. Хүүхэд бузартана гэдэг.
Бие давхар хүн ялангуяа төрөх дөхөж буй үед нь айлгаж цочоон сандрааж, аашилж загнаж тав тухыг нь алдагдуулахыг ихэд цээрлэдэг. Хөл хүндтэй хүнийг айлгаж цочоовол хүүхэд аймхай, хулчгар, согогтой болоход хүргэнэ. Бишүүрэмтгий хүүхэд төрнө гэдэг. Зэмлэхийг ч хориглодог. Элдэв муу муухай үгээр сэтгэлийг нь гутаах, жирэмсэн үедээ айл хот хэсэхийг хатуу хориглоно. Тэгвэл бүсгүй хүн хугацаанаасаа өмнө амаржиж суу болох явдал байдаг. Хүүхдээ дутуу гаргах аюултай.

Тулгар эх бүсээ чанга бүсэлдэггүй. Сөхрөх, явган суухгүй, хонь мал гаргаж байгаа газар руу очиж харахыг хориглодог.
Càp шинээр, бусад үед ч золгодоггүй. Ханиад томуунаас сэргийлнэ.
Эхнэр хүн эрийн хударгаар бусадтай самуурахыг цээрлэдэг. Хормойн явдал айл гэрийн нэр төрд ан цав суулгадгаас гадна түүний бузар үр хүүхдэд тусна хэмээн үзсээр тэлээ чангатай байжээ.
Монгол шөл уулгах.
Эх хүнийг амаржуут шөл уулгахаар зүслэсэн хонио гаргадаг. Ядуу тарчиг өрхийн эхийг айл саахалтын айлууд ээлжээр шөл уулгах юм уу нүнжигтэй чинээлэг айл шөлний хонь гаргаж тусалдаг. Айл бүр амаржсан эхийг урьж цай, шөлөөр дайлдаг.
“Шөл уулгах” гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд нөхөн тэнхрүүлэх шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг бойжуулах монгол арга юм.
Уяир нь монгол орон бол эмийн ургамлаар баян, бэлчээрийн мал нь түүнийг идээд мах, сүүгээ эм болгон боловсруулдаг. Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж амьдралдаа журам болгон шөл уулгах нэрийн доор түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байжээ.
Биеэ тэнхрүүлдэг нь.
Төрсөн эхэд шинэ гаргасан хонины мах шүүсийн базаж, шөл хийж өгөөд, зулайгаар нь алчуур боож, бүсийг чангавтар ороож бүслэнэ.
Энэ нь гэдэс ашгааж сунгахгүй, сав агшааж байгаа хэрэг. Төрсөн эхэд төрөөд хөлөө жийж болохгүй. Хөлөө жийж суувал хөлд цус хурна, хий тогтоно, сав хазайна гэж хорьдог. Хагас суугаа байх ёстой. Бүргэд суудлаар суудаггүй.

Төрсөн эх амархан горьддог. Горьдоог гаргахын тулд зарим нутагт үхрийн баас өвөртлөн ирж хуураад, дараа нь бэлэг өгдөг, зарим газар мээмний толгойг нар зөв гурав тойруулан цацлага хийж горьдоог нь гаргадаг байна.
Эх нь нэг cap усанд биеэ байтугай, гараа хүргэхгүй. Дулааны улирал, хүйтэн улирал ч бай зузаалж, үргэлж хийцтэй, сүүтэй цай, сайхан шөл ууж хөлсөө их гаргаж байх ёстой. Хэрэв хаврын эхэн сард төрвөл халуун дулааны урь ортол гэрээс гардаггүй байсан. Учир нь хаврын салхи нялх биетэй хүний биеий нь сульдуулдаг.
Тулгар эхийг энэрэх ёс уламжлал нь нэг ёсондоо тулгар эхийг төдийгүй төрөх үр хүүхдийнх нь эрүүл энх, хувь заяаны үндэс суурийг багтаасан ойлголт юм.
Эхийн хэвлийд ургийн хөгжиж байсан /10 сарын/ хугацааг “хий нас” гэж хүүхдийнхээ насыг тоолоход оруулдаг заншилтай. Тэгэхлээр эхийнх хэвлийд бараг жилийн хугацаанд төрөх хүүхдийн цаашдын зөв өсч бойжих, хүмүүжихийн эх суурь тавигддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хий наснаасаа хүмүүжлийн үйл ажиллагаанд орж эхэлдэг байна.
Монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц үр хөврөл, ургийн нь төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай.
Хүүхдээ тэвэрч хүслийг нь гүйцэлдүүл.
Та хүүхдээ зөв л бойжуулж байгаа бол “Тэврэхгүй л бол яаж ч аргадаад тайвширдаггүй зантай болно” гэж бүү ай.
-Хүүгээ эсвэл охиноо сайн гэгч өлгийдөөд, элгэндээ буюу энгэртээ тэвэрч сайн гэгч нь хөхүүлнэ. Ингэвэл хүүхэд чинь хэдэн цагаар тайвнаар бөх гэгчийн нойрсоно.
-Хүүхдээ сэрсэн үед хуурайлан биедээ авч тэвэрч, ууц нуруугий нь өөд уруу нь илнэ.

-Муу өлгийдөх, дутуу хөхүүлсэн, халуудсан, шуугиантай байсан зэргээс хүүхэд байн байн уйлж, тэр болгонд нь авч тэврэх болдог.
-Хүүхэд аргадуулж байх гэдэг. Энэ нь ил хайрыг үүсгэсээр байхад хүргэнэ.
Ил хайраар хүүхдээ хайрлаж, эрхлүүлэх нь нэг их сайн зүйл биш.
Хүүхдээ ялангуяа эх нь элгэндээ наалдуулан тэвэрч байх нь зөв. Энэ үест сүүний үнэр шингэсэн эх хүүхдийн гээд эцэг хүүхдийн, эмээ ач нарын хооронд сэтгэл уярам, баясам нандин харилцааг үүсгэдэг. Энэ дотно харилцаа нь хүүхдийн оюуны хөгжилд эцэг эхээс өгч буй нэг түлхэц, харин хүүхдийн хувьд өөрийн оюуны хөгжилдөө нэгэн чухал түлхэц авч буй хэрэг болно.



“Өнөөдрийн Монгол” сонин 2006.

ХОТЖИЛТ - ГЭР БҮЛ - ХҮҮХЭД

Дэлхий дахинаа улс орнуудын гэр бүлд хүчтэй өөрчлөлт гарсаар байгааг бид анхаарахгүй байж хэрхэвч болохгүй боллоо. Тухайлбал, гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарсаар, нөлөөлсөөр. Эрчүүдийн асуудал яригдсаар. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бас өссөн. Хүн ам залуужсаар байгаа. Гэр бүлийн хүрээнд чөлөөт сонголт, боломж нэгэнтээ бий болсон. Ижил хүйстний гэрлэлт өсч байгаа гээд эрс өөрчлөлтүүд түүхийн богино хугацаанд гарч байна.
Өөр нэг онцлон хэлбэл зохих асуудал бол Дэлхийн хүн ам хот руу нүүж байгаа явдал юм.
1920 оны байдлаар дэлхийн хүн амын 14 хувь нь л хотынхон гэх тодотгол дор амьдарч байжээ. Тэгвэл энэ хувь 2003 онд 51 -д хүрчээ. Үүний хамтад хотуудын тоо ч өссөөр байна.
Судалгаагаар 2025 онд манай гаригийн хүн амын 60-65 хувь нь хотын иргэн болох нь ээ.
Хотжих “халдвар” зөвхөн Монголынх биш боллоо.
Ийнхүү хүмүүсийн амьдрал хот газруудад илүүтэйгээр төвлөрөх болсон нь гэр бүлийн хүрээн дэх харилцааг сулруулах үндсэн хүчин зүйл болсоор байх төлөвтэй.

Эдгээрт үйлдвэржилт, хотжилт нөлөөлсөөр байна.
Тэгвэл энэ нь Монгол гэр бүлийн бүтэц, харилцаанд ямар шинэчлэл өөрчлөлтийг бий болгов? Эдгээр нь ямар шүү төлөв хандлагыг үүсгэж байна вэ? - гэсэн асуудал бидний анхаарлыг татаж байгаа юм. Татах ч учиртай.
Монгол орны үйлдвэржилт, хотжилт, зах зээлийн гүнзгийрэлт нь гэр бүлийн амьдралд үр хүүхдээ хүн шиг хүн болгоход нийтээрээ зайлшгүй анхаарвал зохих асуудлыг дэвшүүлсээр байна.
Ямар асуудалд давын ємнє анхаарвал зїйтэй байна вэ?
Малчин, тариачин хүн амын тоо буурахын хэрээр гурав, дөрвөн үеэс тогтсон Их гэр /Баруун гэр гэдэг/ бүлийн тоо цөөрсөөр. Энэ үйл явцтай уялдан Их гэр бүлийн голлох үүрэг өөрчлөгдлөө. Ингэснээр Их гэр бүлүүд задрах болж, Их гэртээ байгаа, том болж буй хүүхдүүдийнх нь тусдаа амьдрах шаардлага, боломж нь нэмэгдсээр байгаа,
• Өрх гэр бүлийн хүмүүс, тухайлбал садан, төр-лийнхнийг улам бүр хоорондоо
салангид тусдаа байх нөхцлийг бүрдүүлж өгсөөр, тэгэхдээ хоорондын зайгаа барьсан
хэлбэрт шилжиж байгаа.
• Насанд хүрээгүй хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүү-дийн хөдөлмөр эрхлэлт, өрх
толгойлсон эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн.
• Ижий, аав нараас үр хүүхэддээ зарцуулах цаг багассаар.
• Гэр бүлийн гишүүдийн тоо цөөн байх болж байгаа.
• Хотын айлын нэг онцлог бол хөршүүд ч гэлээ, хүмүүс бие биенээсээ холхон
байдаг болсоор байгаа.
• Хамтдаа өөрсдийн чөлөөтэй сонголтоор хосоороо амьдарч байгаа эсвэл
ганцаар амьдарч байгаа эхчүүдийн гараар хүмүүжигдэх хүүхдийн тоо өсөх хандлагатай
боллоо.
• Гэр бүлд эх - охин, хадам - бэрийн хоорондын харилцаа эрчимтэй өөрчлөгдөж
байна. Үүнээс үүсвэрлэн эмэгтэйчүүдийн ажиллах сонирхол ихсэх боллоо. Тэгэхлээр
энэ өөрчлөлтийн нөгөө талд нь хүүхдээ сурган хүмүүжүүлэх асуудал гарч ирж байгаа
юм.
• Өнгөрсөн үед үр хүүхдийг өсгөх, хүмүүжүүлэх уламжлалт аргууд байсан. Гэтэл
өнөө үеийн залуу ижий, аав нар уламжлалт аргаасаа төдийлөн мэдэхгүй, орчин цагийн
арга барилаас ч хангалттай мэдэхгүй болоход хүрчээ. Эдгээр нь бэрхшээл учруулж
байна.
• Орчин үед өмнөх үеэсээ өөр нийгэмд үр хүүхдүүд өсч торниж, залуу ижий, аав
нар амьдарч ажиллацгаах боллоо. Ижий, аав нарын зарим нь хүүхдээ хэтэрхий өмөөрч,
хамгаалж, зарим нь хэтэрхий эрх чөлөөтэй, сул, хяналтгүйгээр орхих тал гарах боллоо.
Бид ямар суурь асуудлыг шийдвэрлэхэд хамтарч ажиллавал зохилтой вэ?
1. Өвөг, дээдсийн уламжлалаас үзвэл үр хүүхдэд маань , үе залгамжлал гэж байх ѐстой юм шиг байна.
Хоѐр жишээ дурдъя: Хэрэв ижий аав нь их ажилтай бол ах, эгч нь дүү нараа асардаг. Энэ тохиолдолд том хүүхдэд их ачаалал, үүрэг ноогддог учраас бусад хүүхдээс бие даах чадвар, дасан зохицох чадвараар илүү болдог. Гэр бүл дэх ах,
эгч - дүүгийн холбоо нь гэр бүлийн холбоог бататгадаг. Харин асрагчаар хүмүүжигдсэн хүүхдүүд хоорондоо тийм ч дотно биш өсдөг.
Монгол гээд Азийн орны хүүхдүүд 3 нас хүртлээ ижий аав, эмээ өвөө юм уу ах, эгчтэйгээ цуг унтдаг. Хэзээ ч ганцаараанг нь унтуулдаггүй. Энэ нь хүүхдийг ойр дотныхонтойгоо нийтлэг, хамтарч болгодог гэдэг.
Өвөг дээдсийн чухам ямар дэвшилт уламжлалаас хойч үеийнхэндээ хэрхэн, ямар арга замаар мэдүүлж, өвлүүлбэл зүйтэй вэ? Бид бүгдээрээ энэ асуудалд тун ултай хандах ёстой.

2. Өвөг дээдсийн маань ярьдагчлан гэр бүлийн амьдралын хүрээнд үр хүүхдээ
хүн шиг хүн болгохын тулд зүрх сэтгэлийн боловсролыг үндэс болгох. Ингэж чадвал үр
хүүхдүүд маань оюун ухаан, бие махбодь, бүр технологийн боловсролыг ч эзэмшинэ.
Үр хүүхэддээ жинхэнэ хайрыг өвлүүлж, тэднийг хойчийн жинхэнэ эцэг,эх, эмээ өвөө болгохын тулд өнөөгийн эцэг, эх нь сайн багш бөгөөд үлгэрлэгчид байж, үр хүүхдийнхээ зүрх сэтгэлийг нь хүмүүжүүлэх учиртай.
Монголчуудын дунд:
“Улсыг хураая гэвэл төрийг хураах
Хүнийг хураая гэвэл сэтгэлийг хураах” гэсэн сургаал үг байдаг.
3. Монгол гэр бүл дэх өөрчлөлтөд хөдөөнийхөөс хотынх илүү орж байна. Энэ нь
нэг талаар гэр бүлийн уламжлалт хэлбэрийг хөдөөд бодитойгоор хадгалах орчин илүү
байдагтай холбоотой.
Ийм нөхцөлд Хот, хөдөөгийн гэсэн Монгол гэр бүл, хүүхэд бий боллоо. Монголын
өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйтан маань үндсэндээ нүүдлийн уламжлал, өнөөгийн
суурьшлын аль алиных нь шинжийг агуулах боллоо. Тэгэхлээр хүүхдийн сурган
хүмүүжилд төвийн, нэг чигийн бодлогоор улс даяар хандсаар байх уу. Ийм байж таарахгүй боллоо. Тэгвэл энэ ялгавар, гарч буй өөрчлөлт, хандлагыг нь бодолцсон үйл ажиллагааг явуулах шаардлага, хэрэгцээ гарлаа.
4. Гэр бүлийн боловсрол чухал боллоо. Энэ асуудлыг эрүүл мэнд, сэтгэл судлал,
сурган хүмүүжил, менежмент, маркетинг, хууль эрх зүй гээд өргөн хүрээнд авч үзэх цаг
үе нь боллоо. Бид хүүхдээ сургаж хүмүүжүүлэх үйл хэргийн ихэнхийг нь цэцэрлэг
хийгээд сургуульдаа үүрүүлсээр ирлээ. Үүнийг өөрчлөн ижий, аав нар өөр дээрээ үүрэх
цаг нь боллоо. “Хүзүүндээ түлхүүр зүүсэн” хүүхдээ нэмэгдүүлсээр байх уу, ойр, холын
зайнаас “гар утсаар” удирдан “сургадаг аргыг хэрэглэсээр байх уу, хүүхдээс хөндий
байдаг байдлаа яавал өөрчлөх вэ? гэдгийг ижий, аав нар бодох цаг нэгэнтээ болжээ.
Өвөг дээдэс маань: “Бие төрмөл, ухаан таримал” гэж сургасан байдаг:
5. Орчин үеийн гэр бүлд онцгой асуудал бол үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх
явдал юм. Энэ асуудал дээр ядуу, баяны, хот хийгээд хөдөөний - гэсэн ялгаа гардаггүй
онцлогтой. Харин сурган хүмүүжлийн агуулга нь адил, арга барил нь өөр өөрийн гэсэн
онцлогтой байх нь мэдээж.
Тогтохтөр ван Өөрийн чадлыг үзэж, хүн хүүхнээ арван найман наснаас нааш хүн хүлэг болговоос аж төрөл олоход сайн гэсэн байдаг.
Эцэст дараахи нэгэн асуудлыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Монгол орны нийгмийн амьдралын өргөн хүрээнд хурдацтай өөрчлөлтүүд гарч, Хотжилт нь гэр бүлдээ хүчтэй нөлөөлж байгаа нөхцөлд хүүхдийн алив асуудал, хүүхэдтэй холбогдсон тоон үзүүлэлт, баримтын цаана ямар учир, шалтгаан оршиж байгааг зөвөөр, тэгэхдээ ул үндэстэй илрүүлэхэд аль болох шинжлэх ухааны үндэстэй хандах, Монгол хүн хүүхдээ судлах цаг болсон гэж үзэж байна.
Тийм учраас “Монгол хүүхэд судлал”-ыг тал бүрээс нь хамтарч судлая. Өөрөөр хэлбэл Монгол хүүхэд ямар онцлогтой, үүнийг нь өнөө цагт болоод хойчийн үед хэрхэн зохисыг нь олж ажиллавал зүйтэй талаар 4-5 жил тутамд судалж, үүн дээрээ тулгуурлаж байхыг санал болгож байгаа юм.
Бид хүүхэд судлалын хөгжлийн дэлхий дахины хандлагыг ч анхаарах ѐстой болж байна.



ХИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. 2005. “Монголын хүүхдийн хөгжил, судлалын асуудлууд” Онол-практикийн бага хурал. УБ., 2005.

ХОТЖИЛТ- ГЭР БҮЛ- ӨӨРЧЛӨЛТ

20-р зуунд малчин тариачин хүн амын тоо буурхын хэрээр гурав, дөрвөн үеэс тогтсон Их гэр бүлийн тоо цөөрчээ. Энэ үйл явцтай уялдан Их гэр бүлийн голлох үүрэг өөрчлөгдлөө.
Европыхны нэрэлснээр Жижир гэр бүл буюу үлдэж хоцорсон гэр бүлүүд олширсоор байна. Аж үйлдвэр эрчимтэй хөгжиж хотруу хүмүүс нүүх шилжилт хөдөлгөөн нэмэгджээ.
Ингэснээр хүн амын хэт төвлөрлийг үүсэгсээр байна.
Материаллаг болоод соѐлын амьдрал хот газруудад илүүтэгээр төвлөрөх болсон нь гэр бүлийн хүрээн дэх харилцааг сулруулах үндсэн хүчин зүйл болсоор байх төлөвтөй боллоо.
Эдгээрт үйлдвэржилт хотжилт нөлөөлсөөр иржээ. Тэгвэл энэ гэр бүлийн бүтэц харилцаанд ямар шинчлэл өөрчлөлтийг бий болгов, эдгээр нь ямаршуу төлөв хандлагыг үүсгэж байна вэ? Гэсэ насуудал бидний анхаардыг татж байгаа юм. Татах ч учиртай.
Үйлдвэржилт, хотжилт нь гэр бүлийн амьдралд нийтээрээ зайлшгүй анхаарвал зохих асуудлыг дэвшүүлсээр байна. Бид гэр бүлийн амьдралд гарч буй асуудалд монголын болоод Ази, Европын орнуудын гэр бүлийн өөрчлөлт шинчлэлийг судалж байж хариу өгөх ѐстой.
Их гэр бүлд яагаад өөрчлөлт байна вэ?
Хотуудад, хот газар амьдарч байсан гурав, дөрвөн үеийхнээс тогтсон гэр бүлүүдийн (ИХ гэр бүл Т.Н) хувьд 1910аад оноос1940өөд он, дайны үе, дайны дараах хэцүү хямралын жилүүд байжээ.
Ажилгүйдэл, амьдрал, амьдрах орон байр, орон сууцны хэрэгцээ гээд, хүнд бэрхийг даван туулхын тулд хамтаараа амьдрах шаардлага бий болсоор байв.
Өвөө, эмээ, эцэг,эх , хүүхдүүд нэгэн дээвэр доор амьдарч , тус тусдаа хүлээсэн үүрэгтэй. Хүүхдүүд нь ферм, гэрийн ажилд туслах ѐстой байсан тултэтднийг хол явах тусдаа амьдрахыг төдийлөн жөвшөөрдөггүй байжээ.
Гурав, дөрвөн үеийхний садан төрлийн хүмүүс цугтаа амьдар ч байсныг нэг талаас үзвэл амьдрах эрх чөлөөг хягаарлалсан, хавчигдсан, шахагдсан амьдрал мэт бусдад ойлгогддог. Гаднаас харвал хэдэн үеэс тогтсон игэр бүл нь тогтвортой байгаа мэт харагддаг.
Үнэн хэрэгтэй гурав, дөрвөн үеэс тогтсон гэр бүл нь дотроо хоорондоо тун их зөрчилтөй байдаг байсан байна.
18-р зуунд Америк гэр бүлийн 35 % нь долоогоос дээш ам бүлтэй байсан бол одоо 3,5% болж буурчээ. Энэ нь хүүхдүүд биеэ даах болсон, ажил хийдэг эмэгтэйчүүд олширсонтой холбоотой байна.
Орлогын хэмжээ амьдрах байр сууцны боломж нэмэгдэх хэрээр залуу хосууд аав, ээж, ах, дүү нартайгаа хуваан амьдарч байсан орон гэрээсээ аль болох тусдаа амьдрацгаахыг эрмэлздэг болсон байна.
1970 аад оны үед Бага гэр бүл гэж нэрлэгдэх болсон хоѐр хосын гэр бүл үүсэх хандлага өргөжижээ.
Ингэснээр өнөр өтгөн Их гэр бүл (өвөө, эмээ, эцэг,эх, ач нартайгаа амьдарч байсан гэр бүлийн ) тоо эрс буурсан байна. Жишээлбэл, 1957 онд Баруун Германд нийт гэр бүлийн 7% нь гурван үеэс тогтсон садан, төрлийн гэр бүл байсан бол 1981 онд энэ тоо 6% болжээ. Австричуудын дунд явуулсан судалгаагаар олнхи эцэг, эх болон хүүхдүүд, ойрын төрөл , садантайгаа төдийлөн цуг амьдрахыг хүсээгүй байна.
Их гэр бүлүүд задрах болсон нь залуусын буруугаас биш, харин хөгшчүүл нь хамтын байдлаа төдийлөн нэг их хүсээгүйтэй, эцэг эх (хүүхдүүд ) нь айл өрх болсон ч

Их гэртээ байгаа, том болж байгаа хүүхдүүдийнхэн тусдай амьдрах шардлага боломж нь нэмэгдсээр байгаатай холбоотой.
Аж үйлдвэржилт, хотжилт нь өрх гэр бүлийн хүмүүсийг улам бүр хоорондоо салангад тусдаа байх нөхцлийг бүрдүүлж өгчээ.
Өнөөäрèйг хүртэл хийгдэж буй судалгаанаас хархад ихнэнхи хүмүүсийн хувьтөрөл, садангынхаа холбоог хадгалсан тэгэхдээ хоорондын зайгаа барьсан хэлбэрт шилжиж байна. Монголчууд “Ураг төрлийн хол нь дээр” гэдэг дээ.
Гэр бүлийг дэмжих бодлогоор хэрэгжиж буй орон сууцны нийлүүлэлт, сонголт, хүрэлцхүйц хэмжээний мөнгөн орлого зэрэг нь залуу игэр бүлийг өмнө өгүүлсэн Жижиг гэр бүл (улам илүү бие даасан) хүрэгсээр байх төлөвтөй болголоо.
Эдийн засагг, санхүүгийн хувьд харилцан бие биеэ даасан тохилдолд гэр бүл, төрөл, садангууд бие биеэ дэмжин амьдрах уу? Эсвэл бүр хөндийрцгөөх үү? Гэсэн сонголтын боломж чөлөөтөй болж байгаа онцлогтой.
Дунд давхрагын дээд талынханд юуны өмнө эцэг эхтэйгээ харилцах харилцаанаас илүүтэйгээр өөрсдийн танил найз нөхөдтөйгөө харилцан зохицох харилцах итвэхитэй хандлага ажиглагддаг. Энэ мөн сонголтын цөлөөтөй боломж байгааг харуулж байгаа юм.
Хүн ер хэнтэй удам гарлын холбоотой байна, хэнтэй ер сонирхол нэг байна тэдэнтэйгээ туршлагаасаа хуваалцаж тэдэнтэй холбоотой байхыг эрмэлзэн тэднийгээ эрж хайж байдаг. Цаашид улам томрох дээрхи гэр бүлийн энэ ахуй нь ихэнхи дээ өрх бүлийн гишүүдийн уламжлалыг эрхэмлэн дээдлэх үндсэн дээр биш харин голчлон эдийн засгийн буюу санхүүгийн шаардлагад үндслэн тогтдог онцлогтой болж байна.
Харин хөдөөд хүүхдүүдийн тусдаа биеэ даасан аж ахуй эрхэмлэх хүсэл эрмэлзлэлээс болж эцэг эхтэйгээ хоорондын харилцаагаа төдийлөн сулруулдаггүй байна.
Төгс гэр бүлийн шинж байдалд хурдацтай өөрчлөлт яагаад гарах болов?
Хууль ѐсоор гэрлэгсдийн төрөлт буурсан, гэр бүл салалт, насанд хүрээгүй
хүүхэдтэй, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, өрх толгойлсон
эмэгтэйчүүдийн тоо нэмэгддэг өөрчлөлтүүд нь эдийн засгийн хөгжлийг длагаад бий болсон байна.
Төрөлтийн бууралт
Судалгаанаас үзхэд төрөлт, гэр бүл салалт, хөдөлмөр эрхлэлт хоорондоо харилцан уялдаатай байдаг болох нь харагддаг.
Эмэгтэйчүүдийн орлого болон хөдөлмөр эрхлэлтийн өсөлт нь төрөлт буурахын гол шалтгаан болсныг статистик тоо баримт харуулж байна. Жишээлбэл,
БНСУ: Хүн амын жилийн дундаж өсөлт (хувиар)
Зах зээлийн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед хүн амын жилийн дундаж өсөлт, хүн амын өсөлт буурсаар ирсэн цаашид улам буурна гэсэн магадлалтай гэж үзэж байна.
20-р зууны эхний хагасаас эцэг, иэхчүүд олон хүүхэдтэй байсан ба жирэмслэлтэнд хяналт тавьж чаддагүй мөн янз бүрийн халдварт өвчнүүд ялангуяа гүйлсэн булчирхайн үрэвсэл, улаан бурхан зэрэг өвчинд хүүхдүүд эхээр өвдөг байжээ.
Харин 2-р дайны дараахнаас антибиотик нэгдэж, эм тариа олширч, эцэг эхчүүд үр хүүхдээ асарч сувилж, анхаарал халамж тавиж гэр бүлээ төлөвлөх болжээ. 20-р зууны 50 аад оноос өрснөсөн жирэмслэхээс хамгаалах хувьсгал нь хүсээгүй хүүххдийн тоог эрс бууруулж үүний улмаас , хөдөлмөр эрхлэлтийг эрс нэмэгдүүлхэд нөлөөлжээ.
-1964 оноос Франц, Англи зэрэг улсуудын төрөлт нь 30% хувиар бурч гэр бүл салалт 1 дахин, гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хөдөлсөр эрхлэлт 20% нэмэгдсэн байна.

-1950 оноос Япон улсад төрөлт 40% буурч 1960оноос гэр бүл цуцлалт 20% , 1955 оноос мэргэжилтэй эмэгтэйчүүдийн тоо 50% өсчээ.
Эмэгтэйчүүдийн мөнгө олох чадвар нэмэгдэж төрөлт буурч, хүүхэддээ зарцуулах цаг багасч, эхнийнхээ хүүхдийг сургуулд орсны хойно дараагынхаа хүүхдийг төрүүлдэг болжээ.
Орой хожуу гэрлэлт, огт гэрлээгүй 50 ба түүнээс дээш доош насны ххүмүүсийн тоо буураагүй харин өссөөр байна.

Орой хожуу гэрлэлтийн шалтгаан
Эмэгтэйчүүдийн хариулт:
Гэрлэхгүйгээр сайн амьдрана. 24,1%
Ар гэрээ өөрөө авч явна. 19,6%
Гэр бүлийн талаар хууль зүйн үүрэг хариуцлага хүлээхгүй. дургүй. 11,9%
Сэгэлд таарсан хүнээ олход хэцүү. 9,2%
Гэр бүлгүй байх нь удаан үргэлжилэгүй. 9,1%

Эрэгтэйчүүдийн хариулт:
гэрлэхгүйгээр сайхан амьдрана. 21,5%
эдийн засгийн хувьд илүү зардал гарна. 15,0%
гэр бүлийн талаар хуульзүйн үүрэг хариуцлага хүлээх дургүй 11,8%.
сэтгэлд таарсан хүнээ олход хэцүү. 10,2%
гэр бүлгүй байх нь удаан үргэлжлэхгүй 10,1%.

Эдгээр нь төрөлт тууштай нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан болж байна. Эмэгтэйчүүдийн уламжлалт эзэгтэй гэсэн тал нь суларч, чөлөөт байдал нь илүүтэй боллоо. Үүнээс шалтгаалан хожуу гэрлэлт нэмэгдэж байна .
Салалт нэмэгдэхийн учир
Гэр бүлтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тоо, хэмжээний өөрчлөлт нь гэр бүлийн салалтын тоо хэмжээтэй харилцан холбоотой.
Гэр бүлийн салалт болоод төрөлтийн түвшин, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт хоорондоо уялдан холбоотой. Жишээн нь, гэр бүлийн салалт өссөний дараа төрөлс буурдаг.
Ихэнх цагаа ажил дээр өнгөрөөх болсон, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт,
төрөлтийн буурал гэсэн хүчин зүйлээс, гэр бүлийн орлого бага учраас цуцлалт ихэсдэг
байна.

Хотын хүмүүсийн олонхи нь конторын ажил эрхэлдэг, орлого бага, үр удмын удаан хугацааны харилцан хараарал, боловсролын өртөг өндөр зэргээс болон олон хүүхэдтэй байхыг хүсдэггүй болжээ.
Орчин үеийн гэр бүлийн онцлог шинжүүд
Өнгөрөгч зуунд хотын айл болон нийгэмд ихээхэн өөрчөлт бий болсон байна. Хотын хүн амын дийлэнхи нь хөдөө орон нутгаас шилжиж ирсэнхүмүүс байх болжээ. Хотод шилжиж ирсэн залуус хөдөөд байгаа эцэг эх, төрөл садны сургамж, зөвөлгөөнөөс хөндийрснөөс гадна тэд ажил хийгээд тун завгүй тул энг хотод амьдарч буй хамаатнуудтайгаа дотно, байнгын холбоо тогтоох боломжгүй болсон аж.
Хотын айлын өөр нэг хандлага бол гэр бүлийг гишүүдийн тоо цөөн байх байна. Хот айлын өөр нэг онцлог бол хөршүүдээс алслагсан, хэдийгээр сууц байшингууд ойрхон байдаг ч гэсэн хүмүүс бие биенээсээ холон байдаг байна.
Хотын айлууд ажлын шаардага, ажил солих, орлого өөрчлөгдөх, байр суурь нь дээшлэх, хүүхдэд олгох боловсорлын хэргцээнээс шалтгаалан нэг газраас нөгөө газар руу нүүж очиход бэлэн байдаг. Түүнчлэн хотын хүмүүс хөршүүдтэйгээ холбоо тогтоох цаг зав бараг байдаггүй. Хөршүүд тааралдсан чнийлээд ярих сэдэв олдоггүй. Хотын айлууд үнэн хэрэгдээ олон хөршүүдтэй ч гэсэн тэд нарын дунд нийтэч хөрш маш цөөхөн болсон байна.
Хотжилтын үед гэр бүлүүд зөвхөн бүтэц , хэлбэрийн хувьд буюу гадна талдаа өөрчлөгдөөд зогсоогүй, гэр бүлүүдийн дотоод амьдралд ихээхэн өөрчлөлт оржээ.
Хотод нөхөр (эхнэр) нь гэр бүлээ тэжээгчийн хувьд ихэнхи цагаа ажилдаа зориулдаг. Ажлаа тарсан ч гэртээ ирэлгүй хамт ажиллагсадтайгаа сайхан харилцаатай байхын тулд нийлдэг. Өглөө эрт гараад шөнө гэртээ ирдэг. Өрхийн тэргүүнд нөхөр (эхнэр ) эцэг, эхийн үүргээ бүрэн гүйцтэгэх цаг зав гардаггүй. Энэ нь тухайн гэр бүл нь эр хүнгүй , эцэггүй эсвэл эм хүнгүй, эхгүй юмуу даа гэсэн асуудалд ороход хүрэдэг.
Ийм нөхцөлд эхнэр (нөхөр) хүн өрхийн тэргүүний үүргийг гүйцэтгэхээс өөр аргагүйд хүрдэг аж. Эхнэр (нөхөр) нь уулзалт, цуглаан, албан газруудтай харьцах, хүүхдийн сургуульд очих, дэлгүүрээр орох зэрэгээр гэр орны (ар талын)хариуцан гүйцэлдүүлдэг байна. Гэр орны өмч хөрөнгийг хариуцаж, гэр бүлийн гишүүдэд анхаарал, хяналт тавина.
Тэгэхлээр хүүхдүүд нь эцэг юмуу эхээсээ хамаарах болж, тэдний үүрэг ихэсдэг. Эцэг, эхийн гэр бүл дэх үүрэг өөрчдөгдсөнөөр эх юмуу эцэг нь хүүхдээ захирах, боловсрол олгох, зэмлэх шийтгэх гээд бүгдийг мэддэг мэддэг болоход хүрчээ.
Өнгөрсөн зуунд анх удаа хүний дундаж наслалт тодорхой хэмжээгээр уртасч, гэх бүл болох насны хэмжээ доошиож байгаад дээшлэх болжээ. Жишээлбэл,
Анхны гэрлэлтийн дундаж нас (Япон)
Аж үйлдвэржсэн нийгэмд өсөж торнихсон хүмүүс өөрийн амьдралынхаа явцад урьдынхаасаа илүүгээр амьдралын янз бүрийн өөрчлөлтйг үздэг болох нь туршлагаас харагдаж байна. Жишээлбэл, бэлгийн харилцааны хувьд үнэнч байх нь урьдын адил байх нь зайлшгүй. Ямар я л гэсэн цаашдаа гэр бүлээс гадуурхи харилцааг тэвчих байдал ихсэх болно гэдгийг судлаачид тэмдэглэх боллоо. Анхаарах ч зүйл.
Ихэнх хүмүүс гэр бүлийн уламжлалт хэлбэрээ хадгалан хууль ѐсны гэрлэлтээр амьдарч байна. Өсөж том болсон хүүхдүүдийн дунд хуулийн гадуурхи хамтын амьдралын хэлбэрээр амьдрах хандлага илрэх боллоо.
Хамтдаа өөрсдийн чөлөөтөй сонголтоор хосоороо амьдарч байгаа эсвэл ганцаар амьдарч байгаа эхчүүдийн гараар хүмүүжигдэх хүүхдийн тооөсөх хандлагатай.
Гэр бүлийн янз бүрийн бүтэцтэй гэр бүлүүд зэрэгцэн орших боллоо. Нийгэм өөрчлөгдөж байгаатай уялдаж гэр бүлд тухайлбал, настайчууд тусдаа, албан ѐсоор

гэрэлсэн авч тусдаа, гэрлээгүй эр, эм хамт, ижил хүйстний гэр бүл, ганц бий гэр бүл (эцэг эхтэйгээ ам бүл нэг), дахин гэрэлсэн гэх зэргээр өөрчлөлт гарсаар байна. Эдгээрийг бид дуулж мэдээгүй юм шиг байж болохгүй боллоо.
Гэр бүлийн шинэ бүлүүдийн уламжлалт гэр бүлээс дутуугүй болох төлөвтөй. Гэр бүлийн өөрчлөлт нь үйлдвэржилт, хотжилт, ажлын байр гэр орноос тусгаар болсонтой холбоотой. Манайд энэ байдал одоохондоо эсрэг байдалтай байна.
Уламжлалт гэр бүлийн систем нь газар эзэмших системд суурилсан үүсэлтэй. Тэгвэл энэ нь орчин үеийн эдийн засаг, соѐлын суурь болсоор байгаа үйлдвэрлэлийн системд байраа тавьж, хүмүүсийг ажлийн байрнаас нь холдуулж, гэр бүлийн үүргийг өөрчлөгдөхөд хүрэгжээ.
Орчин үеийн гэр бүлд гасрсан өөрчлөлт гэвэл эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд гарц эхэлсэн, гэр бүлийн хүрээнд өөрчлөлт сонголт өссөн, төрөлт багасан, наслалт уртассан, хүмүүсийн ѐс суртхууны өөрчлөлт гарлаа.
Ийм өөрчлөлт нь салалтыг ихсэгсэн, гэрлэхээс өмнө бэлгийн харицаанд орох болсон, нууч амраг дэлгэрч, гэр бүлийн хүчирхийлэл ихсэхэд хүргэжээ.
Энэ бүхэн нь уламжлалт биш гэр бүлийн тоог нэмэгдүүлхэд хүргэж байна. Ингэснээр уламжлалт, орчин үеийн гэр бүлүүд нэг дор орших болно. Орчин үеийн гэр бүл нь сүүлин 20-30 жилд бүрэлдэж, чөлөөт сонголт, хайр дурлал гол болсон, хувь хүний өөрийнх нь аз жаргал дараахи зүйл байх болжээ.
Энэ бүх өөрчлөлт нь гэр бүлийн харилцааг үндсэнд нь өөрчилхөд хүрэгсэн байна.
Дүгнэлт
Гэр бүлийн хөгжил, өөрчлөлт, шинчлэлт нь гэр бүлийн өөрсдөөс нь, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалдаг.
20-р зуунд дэлхий дахинаа гэр бүлийн шинж байдалд өмнө зуунуудаас бодвол хурдацтай өөрчлөлт гарчээ. Тэгэхлээр гэр бүлийн талаархи асуудлуудыг маш өргөн дэлгэр авч үзэх нь чухал гэдэг нь харгдаж байгаа юм.


“Өнөөгийн Монголын гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” Онол-практикийн II бага хурлын илтгэлүүдийн эмхэтгэл. УБ., 2004.

ХАРЦААР ХҮМҮҮЖҮҮЛЭХҮЙ

Монголчууд барагтай л бол гадны хүний дэргэд хүүхдээ зэмлэдэггүй. Хэрвээ хүүхэд зогсоохоос өөр аргагүй юм хийгээд байвал голдуу эх нь хүүхдийг нүдээрээ зэмлэдэг.
Монгол хүүхэд ижий , аавынхаа харцаар өөртөө хэрхэн хандаж буй, өөрийг нь удирдаж байгааг мэдэрч байдаг уламжлалтай. Хараа нь аль зүгрүү хэрхэн чиглэнэ вэ? тэр зүгт болохгүй юм байхжишээтэй. Хүүхэл багаасаа голдуу ижийнхээ харцнаас айдаг.
Өвөг дээдсийнхээ уламжлалаас үзвэл харц нь:
• Дөлгөөн харц
• Талбиун харц
• Ирмэсэн харц
• Хялайсан харц
• Эргэлдүүлсэн харц
• Инээмсэглсэн харц
• Уурласан харц
• Уцаарлаан харц
• Уйтгарласан харц
• Наалинхай харц
• Хайрласан харц
• Хориглосон харц
• Дуудсан харц
• Чамайг даа гэсэн харц-гээд олон төрөлд хуваагдаж болно.
Эдгээр харцнаас ирмэсэн, хялайсан, уурласан, хориглосон, дуудсан “чамайг даа" гэх харц нь хүүхэд рүү илүүтэй чигдэсэн байдаг.
Гурван настай хүүхэд ижий аавынхаа нүдийг харуулдаж байж тавагтай чихэрнээс авах гэнэ. Нэг удаа авах гэтэл ижийнхээ харцтай тулгарна. Азнаж байгаад ижийнхээ харцыг харуулдаж байж гараа явуултал ижий нь “хориглосон” харцаар харна. Хүүхэд гараа хумин томоотой нь аргагүй болно.
Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?
Харц хүүхдийг хүмүүжүүлэхэд нөлөөтэй. Хүүхдэд сэтгэлийн хөдөлгөөнийг бий болгох юмуу тайвшируулдаг.
Монголчууд хүүхдээ болохгүй юм хийх, зүггүйтэх гэхэд нь харцаа хүүхэд рүү төвлөрүүлэхэд хүүхэд хийх гэж байсан үйлдлээ больчихдог. Сонин байгаа биз.
Эдгээр нь ижий, аав, том хүний нүднээс гардаг биоэрчим хүч өөрөөр хэлбэл ижий,аавынхаа нүдний харцанд дальдардаг. Үүний учир нь юу вэ? гэвэл том хүн, хүүхдийн эрчим хүчний хамгаалалтай тухайлбал эцэг эх, нас бие гүйцсэн хүнд дархлал нэгэнт тогтсон, бага хүүхэд дархлалыг олоогүй байдагтай холбоотой.
Тэрээр эцэг эхийн харцны эрчимжүүлэх нөлөө дархлал гүйцэл тогтоогүй, хүүхдэд үйлчилж буй хэрэг гэж үзэж болох талтай.
Хуучцуул хүүхдээ Зсар болтол нь хүнээр бүү харуул гэж гэдэг. Ер нь ч Монголчууд төрсөн хүүхдээ нэг cap, гурван cap болтол нь хүнд харуулдаггүй.Харуулахыг цээрлэдэг заншилтай.
Энэ бүгд нь орчин үеийн шинждэх ухааны үздэгээр төрсөн нялх хүүхдэд гурван cap хүртэлх хугацаанд дархлал тогтоогүй байдагтай өөрөө хэлбэл хүүхдээ алив гадны нөлөөлөөс, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүүхдээ эрүүл саруул байлгах гэсэнтэй холбоотой юм.
Тэгэхлээр ижий аавын төдийгүй ах эгч, эмээ өвөөгийн нүдний харцны хөдөлгөөн хүртэл цаанаа тун учиртай байдаг байна.


Улаанбаатар дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг. 2004.

УДАМ УГСААГАА МЭДЭЖ ЭРХЭМЛЭЖ ЯВЦГААЯ

Монгол гэр бүлийн хөгжил, төлөвлийн асуудал нь манай нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байна.
• Гэр бүлийн бүтэц, харилцаа, нийгмийн үүрэг, өрхийн аж ахуйн бүтэц, өрх гэрээ хөтлөн авч явах арга барил өөрчлөгдөж байна.
• Гэрлэлтийн дундаж нас нэмэгдэж, эмээ өвөө болох нас залуужих боллоо.
• “За яахав манай хүү тэгж байгаад болчихно доо“ гэдэг үзэл тохирохгүй боллоо.
• Гэр бүл салалт, хожуу гэрлэлт, дахин гэрлэлт нэмэгдэх төлөвтэй.
• Гэр бүлд нөлөөлөгч гадаал ба дотоод хүчин зүйлүүдийн ач холбогдол нэгэн адил өслөө.
• Хотын гэр бүлүүд голдуу хоёр үеийнхээс бүрдэх болж байна.
• Хүүхэдтэй харилцах харилцаа өөрчлөгдөхийн хамтад хүмүүжүүлэх арга нь зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай боллоо. Энэ нь жам юм.
Гэр бүлийн угийн бичиг - Хамаатан садны харилцаа
Угийн бичиг хөтлөлт ямар шүү байна вэ?
Бид судалгаандаа эцэг эхчүүд, залсуусын дунд өв уламжлалаасаа суралцах, эрэмэлзлэл ямар түвшинд байгааг авч үзсэн юм.
Тухайлбал :
• Монгол улсын гэр бүлийн тухай хуульд заасан ёс заншил, уламжлалыг гэр бүлийнхэндээ сургах, хэвшүүлэх, дээдлэх үүргээ судалгаанд оролцогчдын 52.8% нь хангалттай сайн биелүүлдэг ажээ.
• Хуульд заасан “айл өрх бүр угийн бичиг хөтлөх“ заалтыг харин хангалтгүй биелүүлж байгаа буюу ердөө 8.2% нь уламжилж ирсэн угийн бичигтэй гэсэн байв.
Гэхдээ өөрийн угсаа гарал, түүх намтрын талаар дийлэнх буюу 77% нь ерөнхийдөө мэднэ гэж хариулжээ. Түүнчлэн цаашид угийн бичгээ хөтлөх бодол ( хотод 52%, хөдөөд 46% ) хотын хүмүүсийн дунд илүүтэй байна.

Та бид ямар дүгнэлт хийвэл зүйтэй байна вэ?
Судалгаанаас үзвэл ах дүү, хамаатан садны холбоо бүдгэрч, зарим талаар мартагдах ч сөрөг тал биай болох хагдлагатай байна. Төрөл садан, хамаатнууд :
• Хотын хүмүүсийн 30%,
• Хөдөөгийнхний 22% байнгын харилцаагүй байна.
Ер нь та бид бие биенээ мэдэх төдий харилцаатай байдаг.
Энэ нь юутай холбоотой бол ?
• Хөдөөнөөс төв рүү чиглэсэн шилжилт,
• Хотжилт, үйлдвэржилт,
• Өөр өөр үндэстэн, ястнууд төвлөрч нэг дор олноор суурьших болж буй,
• Гадаад улс орнуудад иргэд явж ажиллаж, сурч буй зэрэг шалтгаантай.
Тэгэхээр та бидэнд угийн зураг - ( бичиглэл ) - аа тодруулах шаардлага гарч байгаа биз. Эндээс, Ургийн түүхээс Миний ( Би ) ямаршүү хүн болох нь харагддаг.
Бид хойч үе үр удмаа сайн бэлтгэх ёстой
Ургийн, угийн түүхээ мэдэж, өвлөхийн ач холбогдол юу юм бол ?
• Цус ойртохоос сэргийлэх
• Хүн амын дунд ядуурлыг бууруулахад туслах,
• Үүх түүхээ мэдэх, судлан тодруулахад ач холбогдлоо өгнө.
• “Би хэн бэ?“ гэдгээ улам мэдэхэд уг сурвалж болж өгнө.
Угийн бичиг хөтлөхөд гарч буй шинэ санаачилга, шинэ арга хэлбэр :
Угийн бичиг хөтөлж ирсэн өвөг дээдсийн олон үеийнхний уламжлал бий. Гэхдээ энэ нь өөрчлөгдөж байна. Тухайлбал :
• Олон айл өрх угийн бичгээ шинээр хөтөлж, зарим нь тусгай ном болгон хэвлүүлж өөрийн овгийн айлуудад тараан өгч байна.
• Угийн бичгийг компьютер ашиглан хийж байна. Энэ нь зүйтэй.
Угийн бичгээ хуулж хадгална. Шаардлагатай үед нэмэлт хийж баяжуулна.
• Гэрэл зураг, баримт сэлтийг нэмж болно.
• Угийн зураглал, шастирыг хийх бололцоотой.
• Хувилан ах дүү олуулаа авч хадгалж, шаардлагатай үедээ үзэж болно.
• Ураг удмынхаа бахархах, өвлөх сайхан уламжлалаар үр хүүхдээ, хойч үеийнхнийгээ хүмүүжүүлэхэд тус болно.
• Зарим өрх бүлүүд бахархах зүйлээ Угийн бичигтээ тодорхой оруулсан нь дэлгэрүүлмээр зүйл.


“Нээлттэй сургууль“ сонин. 2007. №01